Ихэнх хүүхэд мөнгөтэй харьцах чадварыг эцэг эхээсээ суралцдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд эцэг эхийнхээ гаргаж буй санхүүгийн шийдвэрүүдийг харж чиг баримжаа авдаг байна. Тиймээс эцэг эхчүүд санхүүгээ зөв удирдахад анхаарахаас гадна хүүхдүүддээ нас насанд нь тохирсон санхүүгийн боловсролыг өдөр тутмын амьдралтай уялдуулан зааж сургаж байх нь чухал юм. Өөрөөр хэлбэл та хүүхдийнхээ ирээдүйд зориулан мөнгө хадгалдаг бол таны хүүхэд түүнийг зөв зарцуулдаг, үнэ цэнийг нь мэддэг болж өсөх нь тэдний ирээдүйн төлөө хийх алхмуудын нэг байх ёстой гэдгийг бодоод үзэхэд илүүдэхгүй болов уу. Доор дурдсан санаануудаас хүүхэдтэйгээ хамт хэрэгжүүлээд үзээрэй.
Хэрвээ танай хүүхэд дугуй авахыг хүсэж байгаа бол уг зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргахад нь тусал. Жишээ нь, өдөр бүр 1000 төгрөг хуримтлуулбал тодорхой хугацааны дараа зорилгодоо хүрэх боломжтой гэх зэргээр. Гол нь энэ арга барилыг эцэг эхчүүд өөрсдөө мөн баримталж хүүхдэдээ үлгэрлэх нь илүү үр дүнтэй байх болно.
Дэлгүүрт ороод өөрт хамгийн их хэрэгтэй байгаа зүйлээ сонгож авахад сурга. Энэ нь тоглоомон дээр ч ялгаагүй үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, зорилготой худалдан авалтад одооноос сургаж эхлэх нь ирээдүйд мөнгөө зөв удирдахад тустай.
Дараа нь түүний хийсэн сонголтын талаар ярилцаж, хэр зөв сонголт хийснийг нь хамтдаа дүгнэж болох юм.
Халаасны мөнгөө юунд зарцуулсан, эсвэл юунд зориулж цуглуулж байгаагаа тэмдэглэх дэвтэр бэлдэж өгвөл таны хүүхдийн мөнгө зарцуулалтад илүү ухаалгаар нөлөөлөх талтай.
Авахыг хүссэн зүйл олон байдаг ч мөнгө хүрэхгүйгээс авч чадахгүй байх тохиолдол олон гэдгийг ойлгуулахыг хичээ. Иймд, хүссэн зүйлээ авахын тулд хуримтлал үүсгэх, мөнгөө зөв хуваарилах зэрэгт суралцах боломжийг нь нээж өгдөг.
Хүнд юу ч тохиолдож болох учир гэнэтийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж санхүүгийн хувьд бэлэн байх нь санхүүгийн сахилга баттай хүнд байх ёстой чанаруудын нэг юм гэдгийг сануулж буйн хэлбэр юм.
Сэтгэгдлүүд (0)