Түгээмэл асуулт: MSX буюу Монголын Үнэт Цаасны Бирж (МҮЦБ)

Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани Ард Экс, Монголын анхны хувийн хөрөнгийн бирж МҮЦБ-д стратегийн хөрөнгө оруулалт хийж ажиллахаар болсонтой холбоотойгоор харилцагчдаас ирж буй түгээмэл асуултад хариулж байна.
ezgif-7-5484b8c7671a456-min.jpg

Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани Ард Экс, Монголын анхны хувийн хөрөнгийн бирж МҮЦБ-д стратегийн хөрөнгө оруулалт хийж ажиллахаар болсонтой холбоотойгоор харилцагчдаас ирж буй түгээмэл асуултад хариулж байна.

Үүсэл

2015 оны 5 сарын 1-ний өдөр: Өдгөө 95/5 харьцаатай байгаа мөнгөний зах, хөрөнгийн захын бүтээгдэхүүний харьцааг хөгжсөн орнуудын түвшинд буюу 50/50 харьцаанд хүргэхээр шинэ бирж байгуулах түүхэн санаачилгыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлсэн. 

Зорилго

Олон улсын хөрөнгийн биржийн стандарт болон түүнийг дагалдах соёлыг Монголдоо бий болгохоор ажилладаг.

Уриа

Хөрөнгө бүрийг Хөдөлгөнө

MSX - MSE хоёр ялгаатай юу?

Үйл ажиллаганы хувьд ялгаагүй. Харъяаллын хувьд  MSE төрийн өмчит, MSX хувийн өмчит гэдгээрээ ялгаатай. Хамгийн энгийнээр, анхны хувийн хөрөнгийн бирж MSX, бидний сайн мэдэх Монголын Хөрөнгийн Бирж буюу MSE аль аль нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, Монголчууддаа энэ төрлийн бүтээгдэхүүнийг ойлгуулах, хүргэх, үр өгөөж хүртээхийн төлөө ажилладаг.

МҮЦБ стратегийн хөрөнгө оруулагчтай болсноор бүтцийн хувьд ямар ахиц гарах вэ?

Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани Ард Экс МҮЦБ-д стратегийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах болсон. Тодруулбал, цаашид иргэдийн хөрөнгө оруулагч болох боломж улам хялбаршиж, сүүлийн үеийн онлайн системийг бүтээн цахимжиж, үйлчилгээ авах нөхцөл илүү хурдасна. 

МҮЦБ үйл ажиллагаагаа эрчимжүүлснээр хөрөнгийн зах зээлд ямар хувь нэмэр оруулах вэ?

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд ихэд идэвхжиж, бизнесийн орчинд үнэт цаас арилжаалах сонирхол улам нэмэгдсээр байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд хөрөнгийн зах зээлийн хөгжилд дорвитой ажиллаж, тодорхой үр дүн гаргаж болохыг олон түмэндээ харуулж чадсан Ард болон үнэт цаасны хувийн биржийн туршлага нийлэн нэгдсэнээр хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дараагийн шатанд гаргаж, олон улсад өрсөлдөх гарцыг нээх боломжтой.

МҮЦБ бидэнд ямар боломж, үйлчилгээг санал болгох вэ?

МҮЦБ нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, уг хуулийн зохицуулалтын хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ)-ноос батлан гаргасан дүрэм журам, үнэт цаасны зах зээлд арилжааны болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, МҮЦБ-ийн үндсэн үйл ажиллагааны журмын хүрээнд Үнэт цаасны арилжаа болон Үнэт цаасны тооцооны (клиринг) үйл ажиллагааг СЗХ-ны тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэн явуулдаг. Үнэт цаасны зах зээлийг сонирхож хөрөнгө оруулдаг харилцагч нар дээр заагдсан үйлчилгээг авахад нээлттэй.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид