Жинхэнэ хөрөнгө оруулагчид хэзээ хөдөлдөг вэ?

Хөрөнгө оруулалт болон богино хугацааны арилжааны аль аль нь санхүүгийн зах зээлээс ашиг хүртэх аргууд мөн боловч та чухам алийг нь сонгож байгаагаас шалтгаалж таны хүлээх “эрсдэл”-ийг хэмжиж болно.

Хөрөнгө оруулалт болон богино хугацааны арилжааны аль аль нь санхүүгийн зах зээлээс ашиг хүртэх аргууд мөн боловч та чухам алийг нь сонгож байгаагаас шалтгаалж таны хүлээх “эрсдэл”-ийг хэмжиж болно. Жишээлбэл, мэргэжлийн хөрөнгө оруулагчид сайтар судалсны үндсэн дээр ашигтай гэж үзсэн санхүүгийн хэрэгслүүдийг авч дарах замаар урт хугацаанд илүү ашиг олохыг эрмэлздэг. Харин богино хугацааны арилжаалагчид зах зээлийн уналт өсөлтийг ашиглан харьцангуй богино хугацаанд авч, зарах байдлаар бага боловч олон давтамжтай ашиг хүртэхийг илүүд үздэг.  Товчхондоо: 

Хөрөнгө оруулагчид богино хугацааны алдагдлыг тайвнаар “даван туулдаг” бол богино хугацааны арилжаалагчид хэлбэлзэлтэй зах зээлээс хурдан ашиг хийхийн төлөө байдаг нь тэр хэрээр эрсдэл дагуулдаг. 

Жишээ болгож та бүхэнд хөрөнгө оруулалтын хэрэгслийн ханшийн хэлбэлзлийг графикаар үзүүлье.

web-11-min.png
 

Болдын хөрөнгө оруулалтын түүх /A - B цэг/

Хөрөнгө оруулагч Болд “А” цэг дээр хөрөнгө оруулалт хийж, “В” цэгт хүрнэ гэсэн зорилт тавьсан бөгөөд энэ хооронд зах зээл хэдэнтээ савалсан ч өөрийн хөрөнгө оруулалтын зорилгодоо тууштай байсан тул зах зээл унаж босох аль ч үед өөрийн эзэмшлийн хөрөнгө оруулалтыг зараагүй. Тиймээс Болд хүссэн өгөөжөө хүртэж чадна.

web-14-min.png
 

Батын хөрөнгө оруулалтын түүх /C - D цэг/

Харин Бат бол богино зайны тоглогч бөгөөд хувьцааны үнэ өсөлттэй байх үед эндээс ашиг хийх боломжтой юм байна гэж үзээд “С” цэг дээр хөрөнгө оруулалт хийж орж ирсэн. Гэвч тухайн цаг үед санхүүгийн зах зээлийн тодорхой хүчин зүйлс хувьцааны ханшид нөлөө үзүүлэхэд тэрээр илүү их алдагдал хүлээхээс сэргийлж “D” цэг дээр хувьцаагаа зарсан. 

web-15 (2)-min.png
 

Сараагийн хөрөнгө оруулалтын түүх /C - E цэг/

Харин хувьцааг уналттай үед нь авч эргэн өсөхөд нь ханшийн зөрүүгээс богино хугацаанд ашиг хийх зорилготой орж ирсэн Сараа хувьцааны үнэ огцом унаж хамгийн доод цэгтээ хүрэхэд, “одоо дахиж сэргэхгүй, нэгэнт өнгөрсөн..” зэрэг олон нийтийн дүгнэлт, ярианд ач холбогдол өгснөөр өөрийн эзэмшлийн хувьцааг хамгийн доод ханш дээр буюу “Е” цэг дээр зарсан. 

web-16 (2)-min.png
 

Амараагийн хөрөнгө оруулалтын түүх /E - B цэг/

Гэтэл өөр нэгэн хөрөнгө оруулагч Амараа уг хөрөнгө оруулалтыг хийхийн өмнө сайтар дүн шинжилгээ хийж, анхны хөрөнгө оруулагч биш ч хамгийн доод ханш буюу “Е” цэг дээр хөрөнгө оруулснаар цаашид ямар ч нөхцөлд энэ хөрөнгө оруулалтаас ашиг хийх боломжтой болж байгаа юм.

Хөрөнгө оруулалт

Хөрөнгө оруулалтын гол зорилго нь хувьцаа, багц хувьцаа, хөрөнгө оруулалтын сан, бонд болон бусад санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийж, хадгалах замаар урт хугацаанд аажмаар баялаг бүтээхэд чиглэдэг. Тэд хөрөнгө оруулалтынхаа өгөөж, ногдол ашгаар нэмж хувьцаа авах замаар ашгаа нэмэгдүүлдэг.  Тухайн хөрөнгө оруулалтыг урт хугацааны турш хадгалдаг бөгөөд энэ хугацаандаа хүүгийн орлого, ногдол ашиг хүртэх зэргээс ашиг олдог. 

Зах зээл бол хэзээд савалж л байдаг тул жинхэнэ хөрөнгө оруулагчид үнэ ханш эргээд өснө, алдагдал нөхөгдөнө гэсэн хүлээлттэйгээр уналтын үеүдийг даван гардаг бөгөөд Үнэ - Ашгийн харьцаа, менежментийн төсөөлөл зэрэг зах зээлийн суурь үзүүлэлтүүдийг илүү чухалчилдаг.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид