Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Хөрөнгө оруулалт гэдэг нь товчхондоо хувь хүн эсвэл байгууллагын зүгээс ирээдүйд ашиг орлого олно гэсэн хүлээлт дээр үндэслэн худалдаж авсан хөрөнгө юм. Хувьцаа, үл хөдлөхийн аль аль нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм.

Хөрөнгө оруулалт гэдэг нь товчхондоо хувь хүн эсвэл байгууллагын зүгээс ирээдүйд ашиг орлого олно гэсэн хүлээлт дээр үндэслэн худалдаж авсан хөрөнгө юм. Хувьцаа, үл хөдлөхийн аль аль нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. 

Хөрөнгө оруулалтыг ойлгох нь 

Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь өөрийн нөөцөө (бэлэн мөнгө, зээлжих эрх) хөрөнгөөр (хувьцаа, үл хөдлөх) сольж ирээдүйд ашиг хүртэх нэгэн оролдлого юм. Жишээлбэл, хөрөнгө оруулагч ирээдүйд ханш нь өснө эсвэл ногдол ашиг хүртэнэ гэсэн хүлээлттэйгээр хувьцаа худалдаж авч болно. Өөрийн хүссэн мэргэжлээр ажиллаж эхлэхийн тулд оюутан их сургуулийн боловсролд хөрөнгө оруулж болно. Хөрөнгө оруулалтыг хүмүүс ихэвчлэн мөнгөөр төсөөлдөг, гэвч та өөрийн цаг зав, хүч хөдлөмөрөөрөө ч хөрөнгө оруулалт хийх боломжтой. Авсан хөрөнгийн үнэ ханш унах эсвэл өөр бусад ашиг тус нь (хөрөнгө оруулсан үл хөдлөхийн түрээсийн орлого) хүлээлтэд хүрэхгүй үед та хөрөнгө оруулалтаасаа алдагдал хүлээх юм. Ашгийн хажуугаар эрсдэл бий.  

Жишээлбэл:

Хэдэн жилийн өмнө 2014 онд гэж бодъё. Шинэ жил дөхөж байхад ихэнх найзууд тань онлайнаар бэлэг захиалж байгааг та анзаарсан гэж төсөөлөөд үзье л дээ. Онлайн худалдаа маш ирээдүйтэй гэдэгт та бат итгэлтэй болж 2015 оны 1 сард Амазон компанийн 10 хувьцааг тус бүрийг нь 300 доллараар худалдан авав. Харин 2020 оны 2 сар болоход Амазон компанийн хувьцааны нэгжийн үнэ 2,150 доллар болж өсөв. Та өөрийн хувьцаагаа зарахаар шийдлээ. Харин одоо таны авсан 10 хувьцаа 21,150 долларын үнэлгээтэй болсон. Татвар, арилжааны шимтгэл болон бусад зардлуудыг тооцохгүйгээр та 18,500 долларын ашиг хийж чадсан. Мэдээж, хөрөнгө оруулалт хийж байгаа үед өнгөрсөн боломжууд маш тод харагддаг. 2015 оны 1 сард та J.C. Penny хувьцааг нэгжийн 7.9 доллараар авсан бол 2020 оны 2 сард нэгж нь 0.7 доллар болж унах байсан.  

Гол санаа

Хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь үр тарихтай ижил.

Хэрэв та зөв газарт, зөв цагтаа үрээ тарьж тааламжтай нөхцлийг нь хангаж өгвөл хэзээ нэг өдөр тухайн үр нь буцаагаад байнга өгөөж өгдөг зүйл болж ургах боломжтой. Алимны мод, чацарганы бургас, анхилуун үнэртэй цэцэг төсөөл. Үүнтэй төстэйгөөр, хөрөнгө оруулалт нь таны төлсөн үнээс илүү өндөр өгөөжтэй зүйл болон ургах бололцоотой юм. Тэгэхдээ, ургамал үрэгддэгтэй ижил хөрөнгө оруулалт нь мөнгөө алдах эрсдэлийг мөн дагуулж байдаг. Тиймээс зөв цагтаа хөдөл.

Сэтгэгдлүүд (1)

    Мейрамбек
    ·2024 оны 08 сарын 17, 17:54
    1

Холбоотой нийтлэлүүд

featured
2022 оны 03 сарын 5, 04:00

БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

featured
2022 оны 03 сарын 28, 04:00

Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

featured
2020 оны 04 сарын 22, 04:00

Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

featured
2020 оны 05 сарын 21, 04:00

Анжел хөрөнгө оруулагчид