Ирээдүйдээ эзэн байхыг хүсдэг хүн бүрийн анхаарал хандуулдаг сэдэв болох хувийн тэтгэврийн хуримтлалын эргэн тойронд эргэлзээтэй, асуулт дагуулсан бүхий л зүйлсэд үүгээр хариулт өгч байна. Эрт эхлэх тусам илүү их өгөөж хүртэх учраас та цаг алдалгүй хувийн тэтгэврийн хуримтлалаа үүсгэж эхлээрэй.
Хувь хүн хэдэн наснаасаа эхэлж тэтгэвэр авахыг хүсэж байна, тэр хүртлээ урт хугацааны хуримтлал үүсгэж, хугацааны эцэст хуримтлагдсан дүнгээсээ сар болгон тэтгэвэр авна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, улсаас тэтгэвэр авна бас Ард Лайф хувийн тэтгэврийн хуримтлалаас тэтгэвэр авна.
Энэхүү хуримтлалын бүтээгдэхүүн нь ирээдүйгээ баталгаажуулах хүсэлтэй хэн бүхэнд тохиромжтой. Тэтгэврийн нэмэлт эх үүсвэртэй болохыг эрмэлзэж буй хувь хүмүүс болон байгууллага хамт олон хамрагдаж болно.
Тэтгэврийн хуримтлал үүсгэхэд ямар нэгэн насны хязгаар байхгүй болно.
Нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсад ажил эрхэлдэг иргэн бүр төлөх шаардлагатай бөгөөд одоогоор нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй ба тухайн иргэн нэмэлтээр тэтгэвэртээ зориулж хуримтлал үүсгэх юм.
Болно. Та тэтгэврийн хуримтлал үүсгэснээр сар бүр хуримтлалдаа орлого байршуулан өөртөө тэтгэврийн нэмэлт эх үүсвэр бий болгох юм.
Болно. Өөртөө хоёрдогч орлогын эх үүсвэр бий болгож байна гэсэн үг юм.
Тэтгэврийн хуримтлал үүсгэх гэрээ 5 жилээр хийгдэж, цаашид үргэлжлүүлэхдээ 5 жилээр сунгадаг. Тэтгэврийн нас хүртлээ хуримтлал үүсгэх зорилго өөртөө дэвшүүлж, хуримтлал үүсгэвэл зохистой. Хуримтлалаа сар бүрийн тэтгэвэр хэлбэрээр авах доод хугацаа нь мөн 5 жил байх болно. Тэтгэврийн хуримтлал үүсгэх доод хязгаар 30,000 төгрөг бөгөөд дээд хязгаар гэж байхгүй.
Жишээ 1: Одоо би 30 настай, 50 нас хүрээд тэтгэврээ авч эхэлмээр байгаа бөгөөд, яг одоо орлогынхоо 5 хувийг энэхүү хуримтлалдаа зориулж чадна.
Жишээ 2: Одоо би 30 настай, 50 нас хүрээд тэтгэврээ авч эхэлмээр байгаа бөгөөд сард авах тэтгэврийн хэмжээгээ дор хаяж 1,500,000 төгрөгөөр тогтоолгомоор байна.
Иймэрхүү хэлбэрээр өөртөө төлөвлөгөө гаргаж болох ба бид таны төлөвлөгөөний дагуу танд зориулсан тэтгэврийн бүтээгдэхүүнийг санал болгоно.
Тэтгэврийн хуримтлалын багц бүтээгдэхүүнээс хамааран жилийн өгөөж 12-16 хувь байдаг бөгөөд энэхүү өгөөж нь нийлмэл аргаар бодогдон хурдацтай өсөх давуу талтай юм.
Ард Лайф компани нь хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд хөрөнгө оруулалтын ашгаасаа харилцагчдадаа өгөөж хуваарилдаг. Энэ өгөөжийг хөрөнгө оруулалтын өгөөж гэж нэрлэж байгаа бөгөөд та ”Хамтдаа” болон “Хүчтэй” багцыг сонгосноор энэхүү өгөөжийг хүртэх болно.
Хуримтлалдаа мөнгө байршуулах нөхцөл уян хатан бөгөөд та сар бүр орлого хийж байсан бол дундуур нь жилээр нь урьдчилж төлж болно. Хэрэв та мөнгө байршуулахаа мартсан бол нөхөн хийж болно. Харин 3 сар дараалан хуримтлалдаа мөнгө хийгээгүй тохиолдолд тухайн саруудад тооцох жилийн өгөөж 4 хувь болж буурахыг анхаарна уу!
Та “Хуримтлал” ба “Хамтдаа” багцыг сонгосон бол сар бүрийн орлогын доод хэмжээ 30,000 төгрөг ба дээд хэмжээ гэж байхгүй. Боломжтой үедээ та өндөр дүнгээр орлого байршуулах боломжтой. Хэрэв та Хүчтэй багцыг сонгосон тохиолдолд сар бүр хийх орлогын хэмжээ анх сонгосон орлогын хэмжээнээс бага ба их байж болохгүй бөгөөд хугацаан дундуур орлого тасалдсан тохиолдолд тухайн сард эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээний нөхөн төлбөр авах боломжгүй болохыг анхаарна уу?
Болно. Та өөрийн харьцдаг банкны салбар дээр очиж дараах Ард Лайфын харилцах данснуудын аль нэгтэй өөрийн дансаа холбох боломжтой.
Хүлээн авагч - Ард Лайф ХХК
Хас банк 5000 271 202
Хаан банк 5115 038 100
Голомт банк 2015 109 905
Худалдаа хөгжлийн банк 47 001 7707
Та гүйлгээний утга дээрээ регистрийн дугаар, Овог Нэр, орлого хийж буй сараа бичнэ үү.
Болно. Та Ард Аппийнхаа харилцах данснаас ”өөрийн данс хооронд” шилжүүлэг хийх боломжтой.
Танд сар бүр бүртгэлтэй и-мэйл хаягаар дансны хуулга ба шинэ мэдээ, мэдээлэл хүргэнэ. Мөн Ард Аппаараа дамжуулан дансны хуулгаа хэзээ ч, хаанаас ч хянах боломжтой.
1. Хуримтлал багц
Энэхүү тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн нь 100 хувийн хуримтлалын бүтээгдэхүүн бөгөөд хуримтлалд жилийн 12 хувийн тогтмол өгөөж хүртэх юм. “Хуримтлал” бүтээгдэхүүн нь эрсдэл багатайгаар урт хугацаанд хуримтлал үүсгэх сонирхолтой иргэдэд зориулагдсан юм. Хуримтлалын сарын орлогын доод хэмжээ 30,000 төгрөг бөгөөд дээд лимит байхгүй. Хуримтлал үүсгэх хугацаа 5 жил ба цаашид 5 жилээр сунгагдах учир та тэтгэврийн насанд хүртлээ хуримтлал үүсгэх нь зүйтэй.
Тэтгэвэрт гарах үед хуримтлагдсан нийт мөнгөн дүнг тодорхой хугацаа зааж тухайн хугацаанд ижил дүнгээр сар бүр тэтгэвэр авахаар, эсхүл сар бүр авах тэтгэврийн хэмжээг зааж тухайн тэтгэврийг тодорхой хугацаанд авах боломжтой.
2. Хамтдаа багц
Энэхүү тэтгэврийн хуримтлалын 50 хувь дээр тогтмол өгөөж бодогдож, үлдсэн 50 хувь дээр хөрөнгө оруулалтын өгөөж хуваарилагдах онцлог хуримтлалын бүтээгдэхүүн юм. Ингэснээр та хуримтлалынхаа тал хувь дээр жилийн 12 хувийн тогтмол өгөөж хүртэнэ. Хөрөнгө оруулалтын өгөөж нь Ард Лайф компанийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээс хамаарах бөгөөд 2017 онд Ард Лайф компани нь 40 хувь, 2018 онд 24 хувь, 2019 онд 20 хувь, 2020 онд 20 хувийн хөрөнгө оруулалтын өгөөж тус тус хуваарилж байв.
Хуримтлалын сарын орлогын доод хэмжээ 30,000 төгрөг бөгөөд дээд лимит байхгүй. Хуримтлал үүсгэх хугацаа 5 жил ба цаашид 5 жилээр сунгагдах учир та тэтгэврийн насанд хүртлээ хуримтлал үүсгэх нь зүйтэй.
Тэтгэвэрт гарах үед хуримтлагдсан нийт мөнгөн дүнг тодорхой хугацаа зааж тухайн хугацаанд ижил дүнгээр сар бүр тэтгэвэр авахаар, эсхүл сар бүр авах тэтгэврийн хэмжээг зааж тухайн тэтгэврийг тодорхой хугацаанд авах боломжтой.
3. Хүчтэй багц
Энэхүү тэтгэврийн хуримтлалын багцыг сонгосноор та эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой болж байна. Ингэснээр таны хуримтлал 3 тэнцүү хуваарилагдаж - эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалын хураамж, жилийн 16 хувийн тогтмол өгөөжтэй хуримтлалын данс, хөрөнгө оруулалтын данс руу тус тус орох юм.
Хүчтэй хуримтлалыг сонгосноор та сар бүр 60,000 эсхүл 90,000 төгрөгийн орлого хуримтлалдаа байршуулах сонголт хийнэ. Хуримтлалдаа 60,000 төгрөгийн орлого хийснээр та жилийн 10 сая төгрөгийн үнэлгээ бүхий эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалд хамрагдах боломжтой. Хуримтлалдаа 90,000 төгрөгийн орлого хийснээр та жилийн 20 сая төгрөгийн үнэлгээ бүхий эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалд хамрагдана.
Хуримтлал үүсгэх хугацаа 5 жил ба цаашид 5 жилээр сунгагдах учир та тэтгэврийн насанд хүртлээ хуримтлал үүсгэх нь зүйтэй.
Тэтгэвэрт гарах үед хуримтлагдсан нийт мөнгөн дүнг тодорхой хугацаа зааж тухайн хугацаанд ижил дүнгээр сар бүр тэтгэвэр авахаар, эсхүл сар бүр авах тэтгэврийн хэмжээг зааж тухайн тэтгэврийг тодорхой хугацаанд авах боломжтой. Эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалын хураамжид суутгагдсан мөнгөн дүн нь тэтгэвэр авах дүнд орохгүй.
Утас: 7707-8282 /3 дугаар дээр дарна уу/
Хаяг: СБД, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК байр, 2 давхар
Вэб Хуудас: www.ardlife.com
Фэйсбүүк хуудас: Ard Life
Сэтгэгдлүүд (0)