Хувьцаа гэж юу вэ?

Хувьцаа нь компани дахь эзэмшлийн нэгж юм, хэрэв та компанид хувьцаа эзэмдэг бол тухай компанийнхаа хувьцаа эзэмшигч болох бөгөөд тус компани амжилттай ажиллахад ногдол ашиг хүртэх компанийн зарим шийдвэрт өөрийн саналаа оруулах боломжтой гэсэн үг юм.
photo_2021-09-06_15-07-31.jpg

Хувьцаа нь компани дахь эзэмшлийн нэгж юм, хэрэв та компанид хувьцаа эзэмдэг бол тухай компанийнхаа хувьцаа эзэмшигч болох бөгөөд тус компани амжилттай ажиллахад ногдол ашиг хүртэх компанийн зарим шийдвэрт өөрийн саналаа оруулах боломжтой гэсэн үг юм. 

Жишээлбэл:

what is stock 1.png
 

Альфа компани дахь нийт хувьцааны тоо: 100

 

Эргэлтэд байгаа хувьцааны тоо: 100

what is stock 2.png
 

Альфа компани дахь таны эзэмшил 

 

Та 3 хувьцаа эзэмшдэг бол та Альфа компанийн 3 хувийг эзэмшиж байна гэсэн үг

Хувьцааг ойлгох нь

Дэлхийн эдийн засгийн маш чухал хэсэг болох хувьцаа нь компаниудад үйл ажиллагаагаа явуулах санхүүжилтийг олон нийтэд компанийн эзэмшлээсээ зарж босгох бололцоог олгодог. Хувьцааг Монголын Хөрөнгийн Бирж (MSE) гэх мэт биржүүдээр дамжуулан авч зарах боломжтой. Зарим хязгаарлагдмал тохиолдолд хувьцааг хувиараа арилжаалж болдог. Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв (ҮЦТХТ) болон Санхүүгийн Зохицуулах Хорооны (СЗХ) тодорхой журмуудаар компаниуд хувьцаагаа хэрхэн удирдах, хуваарилах боломжтойг заадаг. Хувьцаа нь энгийн хувьцаа болон давуу эрхийн хувьцаа гэх 2 үндсэн төрөлтэй. Энгийн хувьцаа эзэмшигч компанийн ашгаас хамаарч ногдол ашиг хүртэх, хувьцаа эзэмшигчдийн хурлаар өөрийн саналаа өгөх эрхтэй бол давуу эрхийн хувьцаа эзэмшигч тогтмол ногдол ашиг хүртэх компани дампуурахад энгийн хувьцаа эзэмшигчдээс түрүүлж ногдол хувь хүртэх эрхтэй боловч хувьцаа эзэмшигчдийн хурлаар санал өгөх эрхгүй байдаг байна. 

Өөрөөр хэлбэл, хэрэв нэг компани 100 ширхэг хувьцаатай ба та тухайн компанийн 1 ширхэг хувьцааг эзэмшдэг бол та тухайн компанийн 1 хувийг эзэмшиж байна гэсэн үг юм. Таны эзэмшиж буй хувьцааны үнэ цэн компанийн зах зээлийн үнэлгээг эзэмшлийн хувьтай  (1%) үржүүлсэнтэй тэнцэх юм. Жишээ нь компанийн зах зээлийн үнэлгээ 100,000,000 төгрөг байлаа гэж бодоход таны эзэмшил 100,000,000 * 1% буюу 1,000,000 төгрөг болох юм. 

Гол санаа

Хувьцаа гэдэг нь бялууны бизнес дэх эзэмшлийн тодорхой хэсэг юм.

Та бялууны бизнестэй болохыг хүсэж байгаа боловч танд ердөө 1 сая төгрөгийн эхлэх хөрөнгө байгаа гэж төсөөлье. Гурил, сахар, тортны сав гэх мэт шаардлагатай нөөцүүдээ авахын тулд танд гэр бүлийнхэн болон найз нөхдөөсөө мөнгө босгох шаардлага гарч магадгүй. 4 найз тань тус бүр 1 сая төгрөг хувь нэмэрлэхээр болсон гэж төсөөлье, ингээд та нийт босгосон 5 сая төгрөгөөрөө өөрийн бизнесээ эхлүүлж чадсан. Найзуудынхаа оруулсан хөрөнгө оруулалтын хариуд та тус бүрд нь өөрийн бизнесээс олсон ашгийн 20 хувийг олгохоор тохирч болох юм. Хувьцаа ч мөн ийм зарчмаар ажилладаг, гэхдээ харьцангуй өргөн цар хүрээнд гэж ойлгож болно. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид