Зээл гэж юу вэ: Хэнээс, Юуг, Хэрхэн, Яаж?

Хүүхдүүд та бүхэн өмнө нь хэн нэгэн найзаасаа мөнгө, тоглоом гэх мэт зүйлсийг зээлж, түр хэрэглэж байсан уу? Тэгвэл зээл гэж юу вэ? Зээл авах нь зөв зүйл үү? Буруу зүйл үү? гэдгийг товчхон тайлбарлая.
kid-with-money-compressor.png

Хүүхдүүд та бүхэн өмнө нь хэн нэгэн найзаасаа мөнгө, тоглоом гэх мэт зүйлсийг зээлж, түр хэрэглэж байсан уу? Тэгвэл зээл гэж юу вэ? Зээл авах нь зөв зүйл үү? Буруу зүйл үү? гэдгийг товчхон тайлбарлая.

Зээл гэдэг бол энгийнээр, өөрт хэрэг болж буй зүйл нь тухайн үед бэлэн байхгүй байсан ч бусдаас түр хугацаагаар авч хэрэглэчихээд эргүүлэн өгөхийг хэлж байгаа юм. Мөн зээлсэн зүйлээ ямар нэгэн бэлгийн хамт өгч ч болдог.

Жишээлбэл, өнөөдөр чи хичээлдээ үзгээ мартаад ирсэн байлаа гэж төсөөлье. Хичээлээ хийхийн тулд чамд үзэг хэрэгтэй тул хажуу ширээний найзаасаа илүү үзгийг нь түр зээлж хэрэглэчихээд, хичээл дуусахад буцааж өгч болно. Чухал үед тусалсан найздаа баярласан талархсанаа илэрхийлээд үзгийг нь эргүүлэн өгөхдөө бэлэг болгож чихэр ч юмуу нэмээд өгч болох юм. Түр зээлсэн үзгээ хэрэгцээтэй үедээ хэрэглээд бүрэн бүтэн буцаан өгөх нь чиний хариуцлагатай занг илтгэхээс гадна найз чинь ч мөн адил дараа чамд дахин туслахдаа хэзээд бэлэн байх болно. Хэрвээ түр авсан үзгийг алга болгох, эвдэх, буцааж өгөхгүй алга болбол найз чинь чамд дахин итгэж туслахаас татгалзана. 

Харин санхүүгийн харилцаанд ихэвчлэн мөнгийг зээлдэг ба эргүүлэн өгөхдөө зээлсэн газартаа заавал хүү буюу өнөөх бэлгийг нэмж өгдөг гэсэн үгй юм. Зээлээ хугацаандаа төлснөөр түрүүн хэлсэнчлэн, найзын чинь итгэл нэмэгдэх бол Банк мөн адил тухайн хүнд итгэх итгэл нэмэгдэж, дараагийн зээлийг нь түргэн шуурхай шийдвэрлэх, зээлийн хэмжээг нь нэмэгдүүлэх гэх мэт олон давуу талтай. Харин хугацаандаа зээлээ төлөхгүй бол хар жагсаалтад оруулж, тухайн хүнд дахин зээл олгох боломжгүйд хүрэх юм. Тиймээс шаардлагатай үед зээл авах нь  хэрэгтэй зүйл бөгөөд  авсан зээлээ хугацаандаа, хариуцлагатай буцаан өгөх нь чухал юм.

Гэхдээ байнга найзаасаа зээлнэ гэхээсээ илүү найздаа ч бас хэрэгтэй үед нь тусалж дэмжиж байгаарай. Амжилт.

Ard Kids хүүхдийн санхүүгийн аппликэйшнд хүүхдээ бүртгүүлээрэй

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?