Aрд Санхүүгийн Нэгдэл нь хүүхдийн санхүүгийн хэрэгцээг хангасан хамгийн анхны цогц аппликэйшн болох Ard Kids Aппыг танилцуулж байна.
Уг апп нь хүүхэд санхүүгийн харилцаанд зөв зохистой оролцож, санхүүгийн боловсролыг багаас нь олгох зорилготой юм.
АрдКидс Аппаар таны хүүхдэд ямар үйлчилгээг санал болгох вэ?
Эцэг эх хүүхдэдээ гүйлгээний лимит олгож, түүний захиран зарцуулалтыг хянах, хүүхэд төлбөр тооцоогоо өөрөө бие даан төлөх
Өөрийн хөрөнгөө хянах (АрдКойн, Хадгаламж, Хувьцаа)
АрдШоп онлайн дэлгүүрийн зөвхөн хүүхдэд зориулсан цэсээс бараа бүтээгдэхүүн худалдан авах
Гар утасны нэгжээ аппааса өөрөө худалдаж авах
Шаардлагатай тохиолдолд аав ээжээсээ мөнгө хүсэх
Кино тасалбар захиалах
Өөрт хэрэгцээт газруудаа хаяг, байршлын мэдээлэл авах
Санхүүгийн боловсролд зориулсан контентуудыг хүлээн авах зэрэг боломжтой.
Эцэх эх үндсэн Ард Аппын (Link)Үйлчилгээ цэсэд байрлах АрдКидс -ээр дамжуулж хүүхдээ Ард Кидс Аппад (Link) бүртгүүлнэ.
Хүүхдээ бүртгүүлэхийн өмнө та Ард Аппын баталгаажуулалтаа 100% хийсэн байх хэрэгтэйг санаарай.
Хүүхдийнхээ овог нэр, регистр, гар утасны дугаарыг оруулан АрдКидс Апп руу нэвтрэх пин кодыг өөрийн сонголтоор зохиож өгнө. Таны хүүхэд цаашид тухайн кодоор дамжуулан АрдКидс Апп руугаа нэвтрэх юм.
Бүртгүүлэхэд заавал гар утасны дугаар шаардлагатайг анхаараарай
Хүүхэд санхүүгийн хувьд ихэнх тохиолдолд аав ээжээсээ хараат байдалтай байдаг. Харин энэ асуудалд хялбар шийдэл олсон нь аав ээж нь хүүхдэдээ хэр хугацаанд хэдэн төгрөг ашиглаж болохыг Апп дээр нь тохируулж өгөх юм. Жишээлбэл: Өдөр бүр, 7 хоног бүр, сар бүр, жил бүр гэдэг сонголтуудаас та хүүхдэдээ өдөр бүр 5,000 төгрөг эсвэл 7 хоног бүр 20,000 төгрөг гэх зэргээр өөрийн санхүүгийн байдалтай уялдуулан хүүхдийнхээ зарцуулах мөнгийг тохируулж өгөх боломжтой юм.
Уг тохиргоог та хэзээ ч өөрчлөн нэмж, хасах боломжтой.
QPay үйлчилгээ - Таны хүүхэддэлгүүрт ороод QR код уншуулаад л худалдан авалтаа хийх.
Аппаараа дамжуулан аав ээжээсээ мөнгө хүсэх- Таны хүүхэд юунд зориулж, хэдэн төгрөг хүсэж байгаагаа бичээд аав ээждээ хүсэлт илгээх бөгөөд та зөвшөөрөх эсвэл татгалзах хариуг өгөх.
Таны хүүхэд хаана, юунд хэдэн төгрөг зарцуулж явна гэж санаа зовох хэрэггүй. Та бүх гүйлгээг нь хянах боломж
Яаралтай үед холбоо барих тусгай байгууллагуудын утасны дугаарууд
Улаанбаатар хотын газрын зургаас хүүхдэд зориулсан үзвэр, худалдаа үйлчилгээний газруудын хаяг байршлыг харах
Аав ээж нь хүүхдэдээ зориулан хүүхдийн хадгаламж нээлгэдэг. Сүүлийн үед хувьцааг мөн сонирхох болсон. Харин хүүхэд өөрийнх нь хадгаламж, хувьцаа хэдэн ширхэг байдаг, үнэлгээний хувьд өсөж буурч буй эсэхийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл ЦУГЛУУЛГА цэсэд таны хүүхдийн эзэмшлийн АрдКойн, Хадгаламж, Хувьцааны мэдээллүүд харагдах бөгөөд хүүхэд өөрөө захиран зарцуулах боломжгүй ч дансны хуулга, үлдэгдлээ хянажюм.
АрдКойноор худалдан авалт хийдэг, Монгол Шуудан хүссэн газарт нь захиалсан бүтээгдэхүүнийг хүргэж өгдөг зэрэг олон даюуу талтай АрдШоп онлайн дэлгүүрийг мэдэхгүй хүн ховор байх. АрдШоп зөвхөн хүүхдэд зориулсан чанартай бараа бүтээгдэхүүнтэй хүүхдийн онлайн дэлгүүрийг АрдКидс Аппад зориулж тусгайлан хөгжүүлээд байна.
Таны хүүхэд багаасаа санхүүгийн талаар ойлголттой болж, санхүүгийн мэдлэгтэй бие хүн болон төлөвшихөд АрдКидс Апп туслах болно. Учир нь санхүүгийн боловсрол олгох Ард Академи зөвхөн хүүхдэд зориулсан санхүү, хөрөнгө оруулалаттай холбоотой сургалт, нийтлэлүүдийг тэдэнд ойлгогдох хялбар үг хэллэг, бодит түүхүүдийг ашиглан 7 хоног бүр шинэ мэдлэгээр хангах болно.
Зөвхөн хүүхдэд зориулагдсан анхны санхүүгийн Апп мэндэлсэн нь таны хүүхдийн санхүүгийн аялалд гараас нь хөтлөх үнэнч туслагч байх болно.
Сэтгэгдлүүд (0)