Монголд хөрөнгийн зах зээл улам идэвхтэй хөгжиж, энэ салбарыг сонирхогчид ч мөн нэмэгдсээр байгаа билээ. Монголын нөхцөлд сарын цалингаасаа өдөр тутмын хэрэгцээгээ хангаад, хажуугаар нь ашигтай хөрөнгө оруулалт хийнэ гэдэг амаргүй. Иймд хөрөнгө оруулагч болох өөр нэг хэлбэр байдгийг тайлбарлан хүргэе.
Хүн бүр хөрөнгийн зах зээлээс үр ашиг хүртэж байгаа энэ цаг үед дурдахгүй өнгөрч болохгүй хөрөнгө оруулалтын нэг хэлбэр бол ажилладаг компанийнхаа хувьцааг эзэмших явдал юм. Ажиллагсдын эзэмшлийн хувьцааг “компани тодорхой хэсгээ хувьцаагаар дамжуулан ажиллагсдадаа эзэмшүүлдэг хөтөлбөр” гэж хэлж болно.
Энэ талаар ярихад, эхлээд итгэмжлэлийн сангийн талаар дурдах хэрэгтэй. Энэ нь ажил олгогчийн зүгээс ажилтныхаа амьдралд дэмжлэг үзүүлэх, сайжруулах зорилго бүхий урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө юм. Итгэмжлэлийн сангийн хамгийн сонгодог хэлбэр нь ажиллагсдын эзэмшлийн хувьцаа байдаг. Хамгийн энгийнээр, та ажилладаг компанийнхаа эздийн нэг болж буй процесс юм.
Компани - Ажилтан хоорондын харилцааг дүрэм журмаар зохицуулах
Тухайн ажилтны эзэмших хувьцааг нэр дээр нь байршуулах
Бусад хувьцаа эзэмшигчдээс илүү уян хатан нөхцөл санал болгох
Хувьцаанаас өгөөж хүртээх, мэдээллээр хангах
Орлогын эх үүсвэр нэмэгдэнэ (Ногдол ашиг авах, ханшийн зөрүүнээс ашиг олох)
Ирээдүйн амьдралын баталгаа болох
Хувьцаа эзэмшигчийн эрх эдлэх (Хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох, мэдээлэл авах)
Хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.
Компанийнхаа хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс илүү хямд үнээр эзэмших боломжтой
Эзэмшлийн хувьцаагаа зөвхөн тухайн компанийн ажиллагсад хоорондоо арилжина.
Дэлхийн олон улс энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байдаг. Жишээ нь: Солонгосын KSS компани ажилтан бүр компанийнхаа үр шимээс хүртэж байх ёстой гэсэн үндсэн дээр 2014 онд энэ хөтөлбөрийг ашиг нэмэгдэх тусам илүү их ногдол ашиг тараах хэлбэрээр эхлүүлж байж. Харин манай улсад ажиллагсад нь компанийнхаа эзэн байх боломжийг олгодог цөөн тооны байгууллага байдаг. Тухайлбал, Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаагаа хямд үнээр авах боломжийг И АЙ ТИ компаниараа дамжуулан ажиллагсаддаа олгож иржээ. Энэ талаар И Ай Ти ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Сэлэнгэ Ард Академи вэбсайтад өгсөн ярилцлагадаа: “2021 оны гуравдугаар улирал гэхэд И Ай Ти компанийн нэгж хувьцааны үнэлгээ 35,656 төгрөг болсон бөгөөд 2017-2021 онуудад И Ай Ти-ын хувьцааг 100-5000 төгрөгөөр 5 удаа Ардын ажилтнуудад хуваарилсан байна.” хэмээн дурджээ. Энэхүү тогтолцоо нь нэг талдаа ажиллагсдад ирээдүйн баталгаа, амьдралд нь дэмжлэг болж байгаа ч нөгөө талаасаа компанидаа өөриймсөг сэтгэлээр хандах, амжилтын төлөө хамтдаа зүтгэх “хөшүүрэг” болж өгдөг байна.
Сэтгэгдлүүд (0)