2022 онд анхаарал татах 10 сэдэв

Дэлхий тэр аяараа 2021 онд цар тахлын эсрэг тэмцсэн бол 2022 онд тахлын дараах шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлага гарч ирлээ.

"The World Ahead 2022" сэтгүүлийн редактор Том Стандежын байр сууриас хүргэж байна. 

Дэлхий тэр аяараа 2021 онд цар тахлын эсрэг тэмцсэн бол 2022 онд тахлын дараах шинэ нөхцөл байдалд дасан зохицох шаардлага гарч ирлээ.

1. Ардчилал ба Коммунизм 

АНУ-ын дунд хугацааны сонгууль болон БНХАУ-ын Коммунист намын их хурлаар технологийн зохицуулалт, худалдаа, сансрын станцууд, вакцинжуулалт, зэрэг асуудлуудыг хамарсан 2 улсыг хамарсан улс төрийн бодлогын байр суурь тодорхойлогдоно.

  • АНУ-ын дунд хугацааны сонгууль – 2022 оны 11 сард

  • БНХАУ-ын Коммунист намын их хурал – 2022 оны 10 сард

2. Дэлхийг хамарсан цар тахлаас - Бүс нутгийг хамарсан тахал

Ковид-19 цар тахлын эсрэг шинэ эм, сайжруулсан эсрэг биетийн эмчилгээ, вакцинууд их хэмжээгээр нийлүүлэгдэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын вакцин хийлгэсэн иргэдийн хувьд вирус нь амь насанд аюул учруулахгүй байх боломжтой болсон хэдий ч хөгжиж буй орнуудад энэ нь үхлийн аюултай хэвээр байх болно.

3. Инфляцийн айдас

Дэлхий дахинд нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, эрчим хүчний эрэлт нэмэгдсэнээр түүхий эд, газрын тосны үнийг өсгөсөн. Төв банкууд үүнийг түр зуурынх гэж үзэж байгаа ч хүмүүс урт хугацааны асуудал хэмээн үзэж байна.

4. Ирээдүйн ажил эрхлэлт

Ирээдүйд хүмүүс гэрээсээ ажиллах нь ихсэж ажил эрхлэх нөхцөл уян хатан болно.

5.Технологийн салбарын хязгаарлалт

Америк, Европын зохицуулагчид технологийн томчуудыг олон жилийн турш хязгаарлах гэж оролдож байгаа ч тэдний хурдацтай өсөлт, орлогод нь нөлөөлж чадаагүй юм. Харин саяхнаас БНХАУ технологийн томчууддаа маш хатуу хяналт тавьж эхлээд байна.

6. Криптовалютын өсөлт хөгжил

Крипто, блокчэйн, төвлөрсөн бус санхүүжилт - Хуучны уламжлалт технологийн компаниуд – Төв банкууд хоорондын тэмцэл санхүүгийн зах зээлийн ирээдүйд нөлөөлөхөөр байна. 

7. Уур амьсгалын өөрчлөлт

Ойрын жилүүдэд ой хээрийн түймэр, ган, үерийн давтамж нэмэгдэж байгаа ч бодлого боловсруулагчид цаг агаарын өөрчлөлтийг багасгах арга хэмжээг хангалттай хэрэгжүүлж чадахгүй байна. 2022 онд Харвардын Их Сургуулийн нарны гео-инженерийн судалгааны баг нарны гэрлийг бүдгэрүүлэх туршилтыг хийнэ.

8. Аялал жуулчлалын асуудал

Эдийн засаг сэргэхийн хэрээр аялал жуулчлал эрчимжиж байгаа ч Австрали, Шинэ Зеланд зэрэг улс орнууд Коронавирусыг тэглэх стратегийн хүрээнд аялал жуулчлалын хатуу бодлогыг баримталж байна. 

9. Сансар огторгуйд гарах уралдаан

2022 он бол олон хүн төлбөр төлж сансарт ниссэн анхны жил байх болно.

10. Улс төрийн тоглоом

Бээжингийн өвлийн олимп, Катарт болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүн төрөлхтөнийгг хэрхэн нэгдэж болдгийг сануулах боловч Спортын томоохон тэмцээн улс төрийн тоглоом болж хувирдгийг мөн харуулна. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид