Б.Золбоо, Санхүү Эрхэлсэн Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл
Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоотой ажил, карьерын талаар ярилцлаа.
Багаараа хурдтай ажиллахад зорилго нь ойлгомжтой байх ёстой. Бүгд нэг чиглэлд, нэг зорилгын төлөө харах нь юу юунаас илүү чухал. Ард Санхүүгийн Нэгдлийн гол зорилго “Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох”. Улмаар, санхүүгийн зах зээлийг идэвхжүүлж, хүмүүст илүү их боломжуудыг нээж өгөхөд анхаарсан болохоор сүүлийн жилүүдэд маш хурдацтай хүрээгээ тэлсэн болов уу. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дэд бүтэц, цахим шилжилт байсан. Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахал хэзээ нэгэн цагт ирэх байсан цахим шилжилтийг бидэнд хурдлуулж өгсөн. Хүмүүс хүссэн, эс хүссэн ч цахим байдлаар бүх асуудлаа шийдэх хэмжээнд хүрсэн гэсэн санаа.
АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, олон улсын томоохон санхүүгийн байгууллагууд криптовалютыг хүлээн зөвшөөрсөн нь түлхэц болсон.
Ард Апп буюу төлбөр тооцооны системд харилцагч болсноор бүхий л санхүүгийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломж бүрдэхийн сацуу АрдКойны урамшуулал давхар эдэлнэ. Сонирхуулахад, энэ жил DAX бирж дээр 1.6 их наядын арилжаа явсны талаас дээш хувийг АрдКойны арилжаа бүрдүүлсэн. Эндээс АрдКойны хөрвөх чадвар ямар байгааг харж болно.
Цахим, хялбар шийдэл, дэд бүтцийг нь бид олгоё. Харин та хувьцаа авч, хөрөнгө оруулалт хий гэсэн үг. Тухайлбал, Ард Аппын үнэт цаас цэс рүү орж, Монголын Хөрөнгийн Биржид арилжаалагдаж буй дурын хувьцааг авах боломжийг бүрдүүлсэн. Энэ нь маш том ахиц дэвшлийг авчирч байгаа бөгөөд Хөрөнгийн Биржийн идэвхжилд эерэгээр нөлөөлж буй. Учир нь 2021 оны эхний гурван улиралд хоёрдогч зах зээлийн нийт арилжааны 50 орчим хувь нь Ард Аппаар хийгдсэн. Тодруулбал, Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн гараа солилцож буй арилжааны 50 орчим хувийг хүмүүс гар утсаараа Ард Апп ашиглан хийсэн гэсэн үг. Энэ бол хөгжиж буй орнуудтай харьцуулахад, өндөр үнэлгээ төдийгүй хэрэглэгчид цахим шилжилтэд бэлэн байгаа нь харагдаж буй.
Манай компанийн удирдлагууд заавал туршлага дээр үндэслэлгүй тухайн хүний хүсэл тэмүүлэл, эрмэлзэл, зорилго дээр үндэслэн дэмждэг. Мэдээж ажлын байранд дэвшихэд, гүйцэтгэх захирлын хэмжээнд очиход мэдлэг, боловсрол маш чухал. Миний хувьд, блокчэйн, АрдКойн гэх мэт анхны судалгааны багаас нь оролцоотой байж, шинэ, шинэлэг санаачлагуудыг дэвшүүлж байсан учраас өнөөгийн байр сууринд ирсэн байх. Түүнчлэн Монголын хамгийн анхны Хөрөнгийн биржид бүртгэлтэй Үндэсний Хувьчлалын Сангийн үүсгэн байгуулагчийн нэгээр ажилласан.
Сэтгэгдлүүд (0)