Бид 5 жилийн өмнө 10,000 төгрөгөөр 1кг мах, 1кг гурил, өндөг, талх, авч байсан бол, өнөөдөр 1кг мах авахад ч хүрэхээргүй болж.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан дундаж үнийн судалгаагаар 5 жилийн хугацаанд гурилын үнэ харьцангуй бага нэмэгдсэн бол мах хамгийн ихээр үнэд оржээ.
2016 оны байдлаар дундаж цалин 871.4 мянган төгрөг байсан бол 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар 993.6 мянган төгрөг болж нэмэгдсэн болов ч дагаад бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөнийг доорх зургуудаас хараарай.
Хэдийгээр 10,000 төгрөгт ирэх бараа бүтээгдэхүүн цөөрсөн ч 10,000 төгрөг үнэгүйдсэн гэсэн үг биш юм. 100 ширхэг 10,000 аар юу хийж болохыг судлаад үзвэл ямар вэ?
Сэтгэгдлүүд (0)