Бондыг маш энгийнээр

Бонд буюу өрийн бичиг нь үнэт цаасны нэг төрөл бөгөөд компанийн бондод хөрөнгө оруулах нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг юм.

Бонд буюу өрийн бичиг нь үнэт цаасны нэг төрөл бөгөөд компанийн бондод хөрөнгө оруулах нь бонд гаргаж буй компанид мөнгө зээлж байгаа гэсэн үг юм. Үүний хариуд тухайн компани нь хөрөнгө оруулагчдад үндсэн мөнгө болон хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө. Мөн бондыг компаниас гадна засгийн газар гаргаж болдог. Хэрэв компани санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал үндсэн төлбөр ба хүүг товлосон цаг хугацаанд төлөх хууль ёсны үүрэгтэй байдаг. 

Хаалттай бонд 

Бондыг гаргаж буй хэлбэрээс хамаарч нээлттэй буюу биржээр арилжаалагддаг, хаалттай буюу цөөн тооны хөрөнгө оруулагчдад санал болгодог 2 төрөл байна. Хаалттай бонд нь нээлттэй бондтой харьцуулахад харьцангуй өндөр хүүтэй байдаг. 

Түүнчлэн, компани дампуурах үед бонд эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдээс түрүүлж зээлсэн мөнгөө гаргуулж авах давуу эрх эдэлдэг. 

Эрсдэлээ тараан байршуул 

Хөрөнгө оруулагчид хөрөнгөө төрөлжүүлэх замаар эрсдэлээ бууруулах боломжтой. Жишээ нь хөрөнгө оруулагчид өөр өөр хугацаатай бондод хөрөнгө оруулах, богино, дунд, урт хугацаат бондод хөрөнгөө тархаан байршуулах, компани, засгийн газрын бонд, орон нутгийн бонд зэрэг бонд гаргагчаар төрөлжүүлж болно.

Хэрэв хөрөнгө оруулалтын төрлүүдээс сонголтоо хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол та Ард Секюритиз ҮЦК-ийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болох юм.

Эрхэм уншигч та хаалттай бондын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид