Та хөрөнгийн зах зээлд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар мэдэх үү?

Сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахалтай холбоотойгоор инфляцын түвшин, бодлогын хүү өссөн нь хөрөнгийн зах зээлд нөлөө үзүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор та бүхэнд хөрөнгийн зах зээлд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

IPO гэж юу вэ?

Компани өөрийн үнэт цаасаа олон нийтэд санал болгохыг хэлдэг бөгөөд арилжаа нь биржиээр дамжин хийгддэг. Та компанийн хувьцаа эзэмшигч болсноор  хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцохоос гадна ханшийн зөрүүнээс ашиг олох, ногдол ашиг хүртэх боломжтой.

Хөрөнгийн зах зээлийн уналтад ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ?

2020 онд дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ихэнх улс орнууд хөл хорио тогтоосон. Үүнээс шалтгаалан олон улсын эдийн засаг урт хугацааны тэг зогсолт хийсэн бөгөөд Засгийн Газраас иргэд болон бизнесийн салбараа дэмжихийн тулд ихээхэн хэмжээний халамж,  зээл олгосон. Үр дүнд нь эргэлтийн мөнгөний хэмжээ огцом өсөж, инфляцын түвшин нэмэгдсэн. Үүний хажуугаар энэ 3 сард Орос улс Украин руу дайрснаар тодорхой бус байдал даамжирч, инфляц нэмэгдэх удаах шалтгаан болсон юм. Төв банкны гол үүргийн нэг бол инфляцын түвшинг тогтвортой байлгахад оршдог. Тийм ч учраас  бодлогын хүүг эрчимтэй нэмж эхэлсэн. Бодлогын хүү өсөх нь компаниудын үнэлгээг бууруулдаг учир хөрөнгийн зах зээлд  ихэвчлэн уналт бий болдог. Манай улсад ч мөн адил бодлогын хүү 6% буюу түүхэн доод хэмжээнд хүрч байсан бөгөөд он гарснаар инфляцын түвшин 14% давснаар Монголбанкны бодлогын хүүг 9% болж өсөхөд хүргэсэн юм. Ийнхүү олон улсад тодорхой бус байдал үүссэний улмаас инфляц болон бодлогын хүү өсөж байгаа нь хөрөнгийн зах зээлийг үргэлжилсэн уналтад хүргэх гол хүчин зүйл болдог. Нөхцөл байдал сайжирч, инфляцын түвшин зорилтот хэмжээнд хүртэл хөрөнгийн зах зээл ихээхэн хэлбэлзэлтэй байхаар харагдаж байгаа юм.

Хөрөнгийн зах зээл унах үзэгдэл нь түгээмэл зүйл үү?

 

1926 оноос хойш АНУ-ын хөрөнгийн зах зээлд ойролцоогоор 10 жил тутамд нэг томоохон уналт тохиож байсан нь дээрх графикаас харагдаж байна. Уналт нь харилцан адилгүй байдаг ч дунджаар 31.8% унадж, 1 жил үргэлжилдэг. Эсрэгээрээ уналтаас хойш ойролцоогоор 152.4% өссөн бөгөөд 4.5 жил үргэлжилжээ. Иймд, богино хугацааны уналттай үед хувьцаа авах нь урт хугацаандаа өгөөж хүртэх магадлал өндөр байдаг байна.  

Хувьцааны ханш унаж буй үед хөрөнгө оруулагчид ямар алхам хийвэл зохимжтой вэ?

Юун түрүүнд сэтгэл хөдлөлд автсан шийдвэр гаргахаас болгоомжлоорой. Хэрэв таны хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагаа хэвийн байж, ашигт ажиллагаанд ноцтой хүндрэл учраагүй бол яарч сандран хувьцаагаа заралгүй харин ч хямд байгаа дээр нь бага багаар нэмж авах нь илүү оновчтой. Уналттай үед хөрөнгийн зах зээлийн ёроол цэгийг тодорхойлох боломжгүй байдаг тул сар бүр тогтмол дүнгээр хувьцаа авах нь бас нэгэн оновчтой алхам юм. Инфляцын түвшин өндөр үед өөрийн хөрөнгөө бэлэн мөнгөөр хадгалах нь үнэ цэнээ алдах эрсдэл дагуулдаг.

Иймд хэлбэлзэл ихтэй хувьцаа авахаас илүүтэй бонд гэх мэт тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонирхож ч болох юм шүү. Багцаа ийнхүү төрөлжүүлэн бүрдүүлснээр таныхувьцааны ханш унаж байсан ч нөгөө талдаа тотмол өгөөжтэй бүтээгдэхүүн нь тэнцвэрийг бий болгож байдаг. Эцэст нь та эдгээрээс алийг нь сонгохоо шийдэж чадахгүй байгаа бол мэргэжлийн хөрөнгө оруулалтын зөвлөхөд хандсанаар хамгийн оновчтой багц бүрдүүлэн, эрсдэлээ бууруулах боломжтой.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид