Хадгаламж бол ирээдүйн өөртөө өгч буй боломж

Залуу үеийн төлөөлөл, Ард Актив ХЗХ-ны Зээлийн Мэргэжилтэн Л.Мөнх-Учрал Ард Академийн уншигчдад зориулан хадгаламжаа хэрхэн үүсгэж буй туршлагаасаа хуваалцаж байна.

Залуу үеийн төлөөлөл, Ард Актив ХЗХ-ны Зээлийн Мэргэжилтэн Л.Мөнх-Учрал Ард Академийн уншигчдад зориулан хадгаламжаа хэрхэн үүсгэж буй  туршлагаасаа хуваалцаж байна.

Таны бодлоор хадгаламж гэж…?

Хадгаламжийг бага багаар услаад ургуулж буй модтой зүйрлэж болно. Маш удаан ургаж буй мэт харагдах боловч нэг харахад л маш гоё дэлгэрсэн байдаг шүү дээ. Үүнтэй адил сууриа сайн тавиад, хадгаламждаа бага багаар орлого нэмээд л байхад нэг мэдэхэд мод адил нахиалсан байх болно.

Хадгаламжаа хэрхэн бий болгодог вэ?

Миний хувьд цалин, тэмдэглэлт өдрүүдээр бэлгэнд авсан гарын мөнгөөр хадгаламжаа бий болгодог. Цагаан сар, шинэ жил гэх мэт баяраар бэлгэнд авсан мөнгөө 50/50 хувиар ангилж, хадгаламждаа орлого хийдэг. Мөн урьдчилгаа цалингаасаа ₮100,000 эсвэл ₮150,000-өөр гэх зэргээр боломжоороо хадгалдаг. Зардал их гардаг сарууд буюу 12, 2, 7 саруудад хадгаламждаа орлого хийдэггүй.

Зардлаа хэрхэн хянаж, хуримтлалаа үүсгэдэг вэ? 

₮100,000 болон ₮150,000-ийг хадгаламжиндаа хийсний дараагаар байрны мөнгө, хүнс, найзуудтайгаа гадуур гарах зэрэг төсөв шаардагддаг зүйлсдээ зарцуулдаг. Мөн ажлын байран дээрээ өдөр бүр гэрээсээ хоолоо авчран зардлаа хэмнэдэг. Ер нь гэрээсээ хоолоо авчраад байхаар өдөрт ₮10,000-20,000 хэмнэдэг учир хэмнэсэн мөнгөө ухаалгаар зарцуулах боломж гардаг. 

Хадгаламж үүсгэснээр танд ямар боломжууд нээгдсэн бэ?

Аав, ээж маань бага байх үеэс хадгаламж үүсгэж эхэлсэн бол миний хувьд ажилд ороод Ард Актив ХЗХ-нд хамгийн анхны бие даасан хадгаламжаа 2021 оны 3 сард үүсгэж байсан. Цалингаасаа бага багаар мөнгөө хуримтлуулснаар Герман хэлний сургалтын төлбөр болох $500-ыг шууд хадгаламжаасаа өөрөө төлөх боломжтой болсон байсан нь сайхан санагдсан. Залуу хүн л болсон хойно санхүүгийн гэнэтийн хэрэгцээ гарах тохиолдол их тул гэнэтийн хэрэгцээ гарсан үед заавал хадгаламжаа цуцлахгүйгээр хадгаламж барьцаалсан зээл авч, асуудлаа шийдэж чадсан. Цуцалбал хадгаламжийн маань хүү тооцогдохгүй болох учраас эрсдэлгүй арга замыг сонгосон.  

Үеийн залуустаа хандаж хэлэхэд: 

Хадгаламжийг заавал өндөр дүнгээр үүсгэх ёстой гэж боддог байсан ч үнэндээ өөрөө тэр өндөр дүнг бага багаар бүтээх явдал байсан юм байна лээ. Дуу хөгжмийг сонсоод илүү ихээр шунадагтай адил хадгаламждаа ч мөн адил шунаарай. АЖА АЖА, АМЖИЛТ :)))

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2020 оны 05 сарын 6, 04:00

    Эдийн засаг саарах эрсдэлтэй үед хувийн санхүүгийн удирдлага чухал

    featured
    2020 оны 05 сарын 22, 04:00

    Эдийн засаг, Хувийн санхүү, Төлөвлөлт, Аз жаргал, Амьдрал

    featured
    2020 оны 05 сарын 27, 04:00

    Хуримтлал үүсгэх 5 арга

    featured
    2020 оны 06 сарын 9, 04:00

    Хувь хүний зээлийн ангилал буюу Монголбанкны “хар, саарал” жагсаалт яагаад чухал вэ?