Бодлогын хүү өсөж буй энэ үед хөрөнгө оруулалт хийхэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Ард Секюритиз ҮЦК-ийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөх Э.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Ард Секюритиз ҮЦК-ийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөх Э.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Манай улсад инфляц одоогийн байдлаар ямар түвшинд байна вэ?

Монгол Улсын V сарын нийт инфляц 15.1 хувьтай гарсан бол Улаанбаатар хотын инфляц 16.2 хувьтай гарсан. Энэ нь 2008 оноос хойш инфляц хамгийн өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт болоод байгаа юм. Гэхдээ дан ганц манай улсын инфляц өндөр байна уу гэвэл үгүй. АНУ-ын өнгөрсөн I сарын инфляцын түвшин 7 хувьтай байсан ч V сар гэхэд 8.6 хувьд хүрээд байна. Гол шалтгаан нь түүхий эдийн зах зээл, газрын тос, байгалийн хийн өсөлт гэх мэт таваарын зах зээлд бүхэлдээ ханшийн өсөлт явагдсантай холбоотой бөгөөд үүний үр дагавар нь инфляцыг ихээр хөөрөгдүүлэх нөхцөл болоод байна. Манай улсад шатахууны үнийн өсөлт инфляцад гол нөлөө үзүүлдэг. Энэ удаад ч мөн адил үзүүлсээр байна.

Инфляцын өсөлт манай улсад олон өөрчлөлт авчирч байна. Түүний нэг нь Монголбанкны бодлогын хүү. Энэ талаар мэргэжилтний үүднээс тайлбар өгөөч?

Инфляцын өсөлтөөс улбаалан, Монголбанк бодлогын хүүгээ 1 нэгжээр өсгөж, 10 хувьд хүргэлээ. Онолын хувьд инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүг өсгөх хэрэгтэй байдаг. АНУ-д үүнтэй адилаар хүүгээ өсгөж, 0.75 нэгж хувиар өсгөхтэй зэрэгцэн бусад жижиг улсууд дагаад хүүгээ өсгөөд эхэлсэн. Манай улс ч үүний нэгэн адил бодлогын хүүгээ өсгөж байна.

Бодлогын хүү өсөх нь ямар давуу талтай вэ?

Бодлогын хүү өссөнөөр хадгаламжийн хүү өсөх суурь болно. Суурь, үндсэн хүү 10 хувь болсон учир арилжааны банкны хүү 9 болон түүнээс дээш байх ёстой. Арилжааны банкуудын хүү өмнө нь 10 хувьтай байсан бол одоо 10 хувь давна гэсэн үг.

Өмнө нь Төв банкны бодлогын хүү 9 хувьтай байхад инфляц түүнээс өндөр байсан шүү дээ. Тиймээс иргэд банкны хадгаламжаас илүү бусад баталгаатай, өндөр хүүтэй санхүүгийн эх үүсвэрүүд рүү хөрөнгө оруулж эхэлсэн. Түүний нэг бол бонд. Иргэд компанийн бондыг маш ихээр сонирхож байгаа. 2022 он гарснаар бонд буюу биржийн бус зах зээл дээр 19 үнэт цаас гараад байна. Үнийн дүнгээр нь харахад хаалттай хэлбэрээр ₮76.2 тэрбумыг олон нийтээс татан төвлөрүүлсэн. Нээлттэй хэлбэрээр ₮5 тэрбум босгосон бол нийт биржийн бус зах зээл дээр ₮81.2 тэрбумыг татан төвлөрүүлсэн байна.

Ард Санхүүгийн Нэгдлийн 2 ч компани бонд гаргаад байгаа. Үүнд Ард Секюритиз ҮЦК хэрхэн хамтарч байна вэ?

Ард Секюритиз ҮЦК нь биржийн бус зах зээл дээр одоогийн байдлаар 17-18 хувийн хүүтэй, хаалттай хоёр бонд гаргачихсан байгаа. Хөрөнгө оруулагчид манай компаниар дамжуулан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Бонд сонирхож буй хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд юуг анхаарахыг зөвлөх вэ?

Бондын хувьд хамгийн түрүүнд баталгааг анхаарах хэрэгтэй. Тухайн компанийн санхүүгийн тайлан, хөрөнгийн хэмжээ, өр төлбөрийн хэмжээ зэрэг тайланг сайтар нягталж, анхаарах хэрэгтэй. Хоёрт, барьцаа хөрөнгө байгаа эсэхийг нягтлах. Энэ бол хамгийн гол баталгаа. Тухайн компани эрсдэлд ороход барьцаа хөрөнгөө зарж, иргэдийн алдагдлыг нөхөх үүрэгтэй. Үүний дараа даатгалтай эсэхийг нягтлах нь мөн чухал. Даатгуулсан компани ямар нэгэн санхүүгийн доголдолд ороход төлбөр тооцоо, хүүг нь даатгалаас гаргах боломжтой. Гуравт, хувьцаа барьцаалсан эсэхийг нягтлаарай.

Ард Секюритиз ҮЦК-ийн гаргаж буй хоёр бонд хоёулаа барьцаа хөрөнгө, даатгалтай гэдгээрээ бусдаас давуу талтай. 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид