Хөрөнгө оруулалт хийхээс өмнө анхаарах ёстой 5 хүчин зүйл

Хэрэв та ойрын 5 жилд өгөөж хүртэхээр төлөвлөж байгаа бол илүү уламжлалт төрлийн буюу консерватив хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

1.Таны санхүүгийн байдал тогтвортой юу? 

Та өөрийгөө санхүүгийн хувьд ямар нөхцөлд байгаагаа нэг дүгнээд үзээрэй. Өр зээлээс гадна санхүүгийн байдал хомс нөхцөлд шуурхай үед хэрэглэх мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь маш эрсдэлтэй хэрэг. Харин ямар нэгэн зээлгүй, (банкны зээл, кредит карт г.м) яаралтай тусламжийн сан буюу хуримтлал үүсгэсэн тохиолдолд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай.

Яаралтай тусламжийн сан гэдэг нь төлөвлөгдөөгүй зардал эсвэл яаралтай санхүүгийн хэрэгцээ тулгарсан үеүдэд зориулагдсан мөнгөн хөрөнгийн нөөц юм. Тиймээс уг санд та өөрийн 3-6 сарын хэрэглээг бүрэн хангаж чадахуйц хэмжээний мөнгөн хөрөнгөтэй байх хэрэгтэй.

2. Хөрөнгө оруулснаар танд  ямар боломжууд нээгдэх вэ?

Хөрөнгө оруулснаар ирээдүйд хэрхэн өгөөжөө зарцуулах талаар төлөвлөгөө боловсруулах нь хамгийн чухал. Байрны урьдчилгаа эсвэл гадаадад сурах зорилготой бол таны төлөвлөгөө тэтгэвэрт гарах үедээ ашиглах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс өөр байх хэрэгтэй. 

Хэрэв та ойрын 5 жилд өгөөж хүртэхээр төлөвлөж байгаа бол илүү уламжлалт төрлийн буюу консерватив хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эсрэгээрээ удаан хугацаанд хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй бол эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой.

3. Та хөрөнгө оруулалтын боломжуудыг мэдэх үү?

Анх удаа хөрөнгө оруулалт хийж буй тохиолдолд урт хугацааны хөрөнгө оруулалтын стратеги ашиглан илүү их хөрөнгө босгох боломжтой гэдгийг ойлгох нь чухал. 

Өдөр бүр ханшийн өсөлт, уналтаар ашиг олох боломжтой ч, танаас асар их санхүүгийн мэдлэг, туршлага цаг хугацаа шаардагдах болно. Хэрэв энэ чиглэлээр хөрөнгө оруулах зорилго тавьсан бол мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

4. Хөрөнгө оруулалтын ямар сонголтууд байдаг вэ?

Анхлан эхэлж буй үед буюу их хэмжээгээр хөрөнгө оруулах мөнгөн хөрөнгөгүй үед хамтын хөрөнгө оруулалтын сан танд хамгийн тохиромжтой байх болно.   

Хамтын санд хөрөнгө оруулахдаа өмнө жилийн дундаж өгөөжийг нь сайн судлахаас гадна ханшийн хэлбэлзэл ихтэй үед сэтгэл зүйгээ тогтвортой байлгах чадвартай байх хэрэгтэй. Алдагдалтай үед айдсаа удирдаж байж урт хугацаандаа ашигтай хөрөнгө оруулалт болно гэдгийг бүү мартаарай. Мөн хамтын сангаас гадна үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах зэрэг олон боломжууд бийг бүү мартаарай. 

Хөрөнгө оруулалтын сангийн талаар дэлгэрэнгүйг: https://academy.ard.mn/blog/hos

5. Хувийн санхүүгийн төлөвлөгөө гаргах

Хэрэв та урьд нь санхүүгийн төлөвлөгөө гаргаж байгаагүй бол өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг сайтар бодож тунгаагаарай. 

Амжилттай хөрөнгө оруулалтын эхний алхам бол эрсдэлээ тооцоолж сурах явдал юм. Хөрөнгө оруулснаар та заавал ашиг хүртэнэ гэсэн үг биш. Харин хадгаламж болон хөрөнгө оруулалтын мэдлэгээ тэлснээр, удаан хугацааны туршид санхүүгийн тогтвортой байдлыг бий болгохоос гадна санхүүгээ зөв удирдаж сурах юм.

Эх Сурвалж: The Balance

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2022 оны 03 сарын 5, 04:00

    БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

    featured
    2022 оны 03 сарын 28, 04:00

    Аггрессив хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

    featured
    2020 оны 04 сарын 22, 04:00

    Мөнгөө өөртөө ажиллуулах 5 арга

    featured
    2020 оны 05 сарын 21, 04:00

    Анжел хөрөнгө оруулагчид