Мэргэжлийн, Нээлттэй, Сонголттой
Нээлттэй Хөрөнгө Оруулалтын Сан нь зах зээл дэх эрэлтийн хэмжээгээр сангийн нэгж эрх нэмж гаргадаг ба хөрөнгө оруулагчдаас цугларсан хөрөнгийг мэргэжлийн багийн тусламжтайгаар олон төрлийн санхүүгийн хэрэгсэлд оруулан удирдаж, хөрөнгө оруулагчдадаа өгөөж хуваарилдаг байгууллага юм.
Эрсдэлийг тараан байршуулах боломж
Санхүүгийн олон төрлийн хэрэгсэлд хөрөнгө оруулдаг учир хөрөнгө оруулагчдад эрсдэлээ тараан байршуулах боломжийг олгодгоос гадна та хүссэн үедээ нэгж эрхээ эргүүлэн сандаа бодит үнэ цэнээр нь худалдах боломжтой.
Нээлттэй санд хөрөнгө оруулснаар таны хөрөнгийг мэргэжлийн, арвин туршлагатай баг удирдаж, таны өмнөөс хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж ажиллах ба хүссэн үедээ нэгж эрх нэмж авах эсвэл буцаан зарж болдгоороо онцлогтой.
Өндөр өгөөж
Таны оруулсан хөрөнгийг сан нь гаднын болон дотоодын өндөр өгөөжтэй хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг.
Бага татвар
Хөрөнгө оруулалтын сангаас хуваарилах орлогоос та татварын давуу тал эдлэх бүрэн боломжтой.
Төрөлжүүлэлт
Сан нь олон төрлийн үнэт цаасанд багцын хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгосноор танд томоохон хөрөнгө оруулагчтай нэгэн адил өгөөж хүртэх, зардлаа хэмнэх боломжийг олгохын зэрэгцээ эрсдэлийг тархаан байршуулж чаддаг.
Мэргэжлийн баг
Таны оруулсан хөрөнгийг мэдлэг туршлага бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчид удирдах тул та заавал хөрөнгө оруулалтын талаар мэдлэг, чадвартай байх албагүй.
Цаг бол алт
Сан нь нарийн судалгаан дээр үндэслэн, оновчтой хөрөнгө оруулалтын аргыг ашиглан хөрөнгийг тань удирдах тул таны цагийг хэмнэнэ.
Хөрвөх чадвар
Хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг та хүссэн үедээ сандаа эргүүлэх, худалдах боломжтой тул хөрвөх чадвар сайтай хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог.
Тогтмол хөрөнгө оруулах боломж
Сан нь эрэлтийн хэмжээгээр нэгж эрх нэмж гаргадаг тул та сар бүр өөрийн орлогоос тогтмол дүнгээр хөрөнгө оруулалт хийж хөрөнгөө хуримтлуулахад нээлттэй.
Та Нээлттэй хамтын санд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл Ард Менежмент компаниар дамжуулан хөрөнгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийх боломжтой юм.
| Хөрөнгө оруулалтын сан | Хувьцаа | |
|---|---|---|
| Тодорхойлолт | Хөрөнгө оруулагчдаас мөнгө цуглуулж, мэргэжлийн хөрөнгө оруулалтын багаар дамжуулан төрөл бүрийн үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийдэг. Сангаас олсон ашгийг хөрөнгө оруулагчдын дунд хувиарлан тараадаг. | Хувьцаа нь компаниудын гаргасан санхүүгийн хэрэгсэл юм. Хувьцааны хөрөнгө оруулалт нь танд компанийн тодорхой хэсгийг өмчлөх боломжийг олгоно. |
| Мэргэжлийн удирдлага | Хөрөнгө оруулалтын сан нь мэргэжлийн багаар удирдуулдаг. Сангийн менежер болон зөвлөхүүд нь хөрөнгийн зах зээлийн тодорхой судалгааны үндсэн дээр хөрөнгө оруулалтын бодлогын дагуу хөрөнгө оруулалтуудыг хийн хөрөнгө оруулагчдадаа өгөөжийг хуваарилдаг. | Хувьцаа нь ганцаарчилсан хөрөнгө оруулалт тул таны мөнгийг удирдах мэргэжлийн хүн гэж байхгүй. Та аль компанийн ямар хувьцааг авахаа өөрөө шийдэх тул хөрөнгө оруулалтын өгөөж зөвхөн таниас хамаарна. |
| Эрсдэлийн төрөлжүүлэлт | Санд хөрөнгө оруулснаар таны мөнгийг олон төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тархаан байршуулж эрсдэлийг бууруулах боломжийг бий болгодог. | Хувьцаагаар дан ганц хөрөнгийн зах зээлд ордог тул бусад хөрөнгө оруулалтын зах зээлд орж төрөлжүүлэлт хийх боломжгүй. |
Хамтын хөрөнгө оруулалтын санг бүтцийн хувьд:
Хамтын нээлттэй
Хамтын хаалттай сан гэж 2 ангилдаг . Нээлттэй сан нь зах зээл дэх эрэлтийн хэмжээгээр нэгж эрхээ нэмж гаргадаг тул хөрөнгө оруулагч хүссэн үедээ хүссэн дүнгээр хөрөнгө оруулалт хийх боломжтойгоос гадна хүссэн үедээ хөрөнгөө буцаан татаж авах буюу зарах боломжтой. Нэгж эрхийг худалдах, худалдан авах үнэ нь сангийн цэвэр хөрөнгийн үнэ цэнээр тодорхойлогддог ба арилжаа нь хөрөнгө оруулагч болон сангийн хооронд шууд хэлбэрээр явагддаг.
Харин хаалттай сан нь тогтмол тооны нэгж эрхтэй байдаг тул орох хөрөнгө оруулагчдын тоо хязгаартай ба нэгж эрхээ эргүүлэн худалдахдаа арилжааны байгууллагаар дамжуулан эрэлт болон нийлүүлэлт дээр тогтох зах зээлийн үнээр худалддаг. Нээлттэй болон хаалттай санг мэргэжлийн хөрөнгө оруулагч менежерүүд удирддаг. Энэ 2 төрлийн сан нь төрөлжсөн хөрөнгө оруулалтыг эзэмшиж, олон хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нэгтгэж, томоохон мэргэжлийн хөрөнгө оруулалтуудыг хийдэг тул үйл ажиллагааны зардлыг багасгаж, эрсдэлийг тараан байршуулдаг.
Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд нь томоохон корпорацууд болон жижиг хөрөнгө оруулагчдын хөрөнгийг удирддаг. Санг хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний дагуу хөрөнгө оруулалтын менежментийн компани тодорхой шимтгэл авч, тухайн сангийн хөрөнгийг удирдан ажилладаг. Дэлхийн томоохон сангуудын нэг болох Fidelity's Magellan Fund нь хамгийн анхны нээлттэй сангуудын нэг бөгөөд сангийн хөрөнгийг амжилттай удирдаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдад өгөөж хүртээх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Уг сан нь 1963 онд байгуулагдсан бөгөөд 1970-аад оны сүүл, 1980-аад оны үед хөрөнгийн зах зээлийг тогтмол ялж байсан нь домог болсон. 2021 оны 6-р сарын байдлаар насан туршийн өгөөж нь 16.14% байсан. Хөрөнгө оруулалтын багцын менежерээр Питер Линч ажиллаж байсан ба Сангийн хөрөнгө 100 тэрбум ам.долларт хүрсэн тул 1997 онд уг санг хаасан юм.
Сектор буюу салбар дагнан хөрөнгө оруулалт хийдэг сан: Тодорхой салбар сонгож, түүндээ хөрөнгө оруулалт хийдэг сан. Жишээлбэл; Уул уурхай, Тээвэр ложистик гэх мэт.
Нөхцөл, шаардлага хангасан сан: Олон улсын компаниудаас тодорхой нэг нөхцөл эсвэл шаардлага хангасан байвал хөрөнгө оруулдаг сан. Жишээлбэл; Сэргээгдэх эрчим хүчний компани эсвэл хурдтай хөгжиж буй эдийн засагтай орны компани.
Газарзүйн байдал дагнан хөрөнгө оруулалт хийдэг сан: Тодорхой нэг улсыг сонгож хөрөнгө оруулдаг сан.
Тодорхой бүс нутаг дагнан хөрөнгө оруулалт хийдэг сан: Олон улсаас тодорхой нэг бүсийг сонгож, түүндээ хөрөнгө оруулдаг. Жишээлбэл, Азийн хөрөнгийн зах зээл гэх мэт.
Олон улсын сан: Уг сан нь дэлхийн өнцөг булан бүрт газарзүйн байршил үл харгалзан хөрөнгө оруулалт хийдэг.
Хөрөнгө оруулалтын сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах ЭНД дарна уу.
Сэтгэгдлүүд (0)