Ard News

ДЭЛХИЙ ДАХИНД: НАСИМ ТАЛЕБ: АНУ-ЫГ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ ӨР НЬ ҮХЛИЙН ТОЙРОГТ ОРУУЛЖ БАЙНА

                                  756142757617915

Хар хун номын зохиолч уг асуудлаас гарах арга олж харахгүй байгаагаа хэлжээ. Мөн тэр бээр улс төрийн оролцоо асуудлыг шийдвэрлэхэд илүү төвөгтэй болгодог мөн АНУ-д үүсээд буй хохирлыг арилгахын тулд тэдэнд гайхамшиг л тусална гэв. 

Тэр даваа гарагийн орой өөрийн зөвлөгөө өгдөг хедж сан болох Universa Investments-ийн арга хэмжээний үеэр хэлэхдээ “АНУ-ын конгресс өрийн хязгаарлалт хийлгүй үргэлжлүүлэн нэмж өр тавьсаар байгаа цагт АНУ яваандаа өрийн төгсгөлгүй эргэлтэд орно” гэжээ.

Талеб үүсээд буй өрийн дарамтыг "цагаан хун" гэж тодорхойлсон бөгөөд энэ нь гэнэтийн "хар хун"-гийн үйл явдлаас илүү эрдслийн магадлал өндөр гэж ойлгож болно. Тэрээр зах зээл дээрх үйл явдлыг тодорхой дурдаагүй ч цагаан хунд АНУ-ын алдагдал, өмнөх жилүүдээс илүү гэнэтийн шок-д өртөмтгий эдийн засгийн аль алийг нь багтаав.

Үүний шалтгаан нь даяаршлын улмаас дэлхий дахин харилцан уялдаатай болж нэг бүс нутгийн асуудал дэлхийн асуудал болж хувирсанд оршино.

Талеб Wall Street-ийг ажиглагчидтай нэгдэж, АНУ-ын өрийн овоо өссөөр байгаа нь тэдний санааг зовоож байгааг хэлэв. АНУ-ын сангийн сайд асан Роберт Рубин энэ сард хэлэхдээ дэлхийн хамгийн том эдийн засаг аймшигтай нөхцөл байдалд байгааг хэлсэн бол BlackRock Inc-ийн дэд захирал Филипп Хилдебранд ямар нэгэн дефолт болоход дэлхийн валют болох доллар аюулд орохыг анхааруулав.

Miami-д төвтэй Universa нь огцом уналтын үед хөрөнгө оруулагчдыг хамгаалах зорилготой, эрсдэлээс хамгаалах сан бөгөөд 2020 оны 3 сард цар тахлаас үүдэлтэй уналтын үеэр хамгийн их ашигтай ажиллаж байв. Талеб өөрөө 1987 оны хямралын үеэр “Хар даваа” гарагийг чиглүүлж, 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан таамаглаж байснаараа алдартай.

АНУ үүсэх үр дагавруудаас урьтаж ямар алхам хийх хэрэгтэй талаар асуухад Талеб “Бидэнд гаднаас ямар нэгэн тусламж, эсвэл ямар нэгэн гайхамшиг л хэрэгтэй” гэж хариулав.

"Энэ бүхэн намайг барууны улсуудын улс төрийн тогтолцоонд бүхэлд нь итгэл алдрахад хүргэлээ" гэж нэмжээ. 

Дэлгэрэнгүйг:  https://ardnews.beehiiv.com/p/212

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…

    featured
    2024 оны 04 сарын 10, 10:03

    МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ: ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨӨЛӨЛ