ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

Монгол Улс 2024 оны эхний 2 сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 3.8 тэрбум долларт хүрсэн байна.

Academy Web Poster Fff

Экспортын өсөлт. 2021 оны 12 сарын эхэн үеэс БНХАУ хилийн хоригоо цуцлах шийдвэр гарган хэвийн горимд шилжсэн билээ. Ингэснээр Монгол Улсын экспортын хэмжээ огцом нэмэгдэж түүний үр нөлөөнд Гадаад валютын албан нөөц (ГВАН) 5 тэрбум долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Энэ нь төгрөгийн ханшийг чангаруулж улмаар импортоор орж ирэх барааны үнийг сулруулан эдийн засагт эерэг нөлөөг үзүүлсэн байна.

Нийт экспортын 59.7%-ыг чулуун нүүрс дангаараа эзэлж байгаа бөгөөд олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа зэрэг нь экспортын хэмжээг буурахгүй байх магадлалтайг илтгэж байна.

ИНФЛЯЦ: СҮҮЛИЙН 20 САРЫН ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

Screenshot 2024 03 26 125307

Инфляц: 2024 оны эхний 2 сарын байдлаар улсын инфляц 7%-д хүрснээр Монголбанкны зорилтот түвшинд очлоо. Үүнийг дагаад Монголбанкнаас бодлогын хүүг 1 нэгжээр бууруулах шийдвэр гаргасан. Үүний шалтгаан нь…

  • Инфляц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.2 нэгжээр буурсан байгаа нь  сайн мэдээ билээ. Өмнөх онтой харьцуулахад дотоодын барааны үнэ импортын барааны үнэтэй дүйцэхүйц хэмжээнд хүртлээ буурсан нь таатай мэдээ байлаа.

  • Экспортын хэмжээ нэмэгдсэнийг дагаад төлбөрийн тэнцэл эерэг гарч, эдийн засгийн таатай орчин үүсээд байна. Үр дүнд нь ГВАН түүхэн дээд хэмжээндээ хүрч төгрөгийн ханшийг чангаруулахад ихээхэн нөлөө үзүүлсэн. Ингэснээр импортын барааны үнэ тогтворжин инфляц үргэлжлэн буурах нөхцлийг бүрдүүлж байна.

Бодлогын хүүг яагаад 26 сарын дараа анх удаа бууруулав? Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа бодлогын хүүг буулахад дараах 3 хүчин зүйл нөлөөлсөн гэж үзсэн. Үүнд : 

  • Инфляцийн түвшин 7% буюу Монгол банкны зорилтот түвшинд хүрсэн ба цаашид төв банкны зорилтот түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх зорилгоор бодлогын хүүг бууруулсан” гэв.

  • “ГВАН түүхэн дээд хэмжээндээ хүрсэн, төлбөрийн тэнцэл эерэг гарсан нь бодлогын хүүг тодорхой хэмжээнд бууруулах орон зай байгаа” гэж үзсэн байна.

  • Дэлхийн санхүүгийн зах зээлийн төлөв байдлаас харахад энэ оны сүүлийн үеэс томоохон төв банкууд бодлогын хүү аажмаар бууруулах хүлээлттэй байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр суурь хүүнд өөрчлөлт орох төлөв байдал хүлээгдэж байгаа учраас бодлогын хүүг бууруулах шийдвэрт хүрчээ.

Инфляц цаашид яах бол? Монгол банкнаас инфляцыг зорилтот түвшинд хүрсэн гэж үзэж байгаа хэдий ч сонгуультай жил инфляци өсдөг гэх түгээмэл ойлголт бий. Мөн бодлогын хүүг 1 нэгжээр бууруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад буй.

Жишээлбэл, 2024 оны төсвийн тодотгол хийгдээгүй, хөдөө аж ахуйн хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас хавар махны үнэ нэмэгдэх, сонгуультай холбоотойгоор бэлэн мөнгө тараагдах зэрэг нь инфляцыг өдөөх хандлагатай байдгийг санахад илүүдэхгүй билээ.

Эх Сурвалж: Ard News

Илүү ихийг энд дарж мэднэ үү.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…

    featured
    2024 оны 04 сарын 10, 10:03

    МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ: ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨӨЛӨЛ