МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ: ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨӨЛӨЛ

Монгол Улсын хувьд өрийн харьцаа нь 48%-тай байгаа нь дунд хугацаандаа хүүгийн төлбөрийн дарамт нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна.

Screenshot 2024 04 10 175405

Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө буурууллаа.

Монгол Улсын эдийн засаг сайжирч, экспорт өсөн нэмэгдэж, төлбөрийн тэнцэл анх удаа эерэг гарч, инфляц Монголбанкны зорилтот түвшинд хүрсэн хэдий ч Дэлхийн Банк яагаад эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулав?

Хариулт энгийн: Дэлхийн Банк Монгол Улсыг урт хугацааны өр төлбөртөө анхаарлаа хандуулах шаардлагатай хэмээн үзжээ. Улс орны өрийн харьцааны зохистой түвшин нь 60% байх ёстой ба үүнээс хэтэрвэл тухайн улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Монгол Улсын хувьд өрийн харьцаа нь 48%-тай байгаа нь дунд хугацаандаа хүүгийн төлбөрийн дарамт нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн байна.

Өрийн харьцаа=ДНБ/Нийт өр төлбөр: Корона вирустэй холбоотой эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг давахын тулд  бодлогын хүүг өсгөн инфляцыг барьж, эдийн засгийн өсөлтийн хурд буурсан нь улсын өрийн харьцааг илүү хурдтай нэмэгдүүлсэн.

Эдийн засаг таатай бус: Дэлхийн Банктай адил Монголбанк 2024 оны эдийн засгийн төсөөллөө 6.2%-иас 3.8% болгон бууруулсан. Хөдөө аж ахуйн салбарын хүндхэн нөхцөл байдлаас үүдэн тогтворжиж байсан инфляцыг өдөөх магадлалтай гэж үзжээ. Хэрэглээний үнийн индексийн 10%-ийг махны үнэ эзэлдэг тул хөдөө аж ахуйн салбар эдийн засгийн өсөлтийг сааруулж магадгүй юм. Мөн үүнээс гадна сонгуультай жилийн бэлэн мөнгө тараалт, төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэлт, 1072 хувьцааны ногдол ашиг зэрэг нь инфляцад их хэмжээний дарамт болох нь дамжиггүй.

Урт хугацаандаа: Хэдийгээр 2024 онд инфляцыг өдөөх маш олон хүчин зүйл байгаа ч экспортын хэмжээ нэмэгдэж, гадаад валютын албан нөөц түүхэн дээд түвшиндөө хүрсэн байгаа нь төгрөгийн тогтвортой байдлыг ханган, импортоор орж ирэх барааны өртгийг бууруулснаар эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…