БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…

Биткойн энэ 7 хоногт ч мөн өсөлтийн трендээ хадгалж $70,000 хүрлээ.

Screenshot 2024 04 05 192432

Биткойны хуваалтын өмнө ба дараа. 

Биткойны ханш 2 долоо хоногийн өмнө $73,794 хүрэн all-time high шинээр тогтоосон билээ. Энэ 7 хоногт ч мөн өсөлтийн трендээ хадгалж $70,000 хүрсэн. Биткойны хуваалт урьдчилсан байдлаар 4 сарын 20-нд болох хуваарьтай байгаа бөгөөд одоогоор 3,400 блок олборлогдох үлдсэн байна. Түүхээс харахад Биткойны хуваалт хийгдэхээс өмнөх 15-45 хоногийн хугацаанд ханш суларч байсан бол хуваалтын дараа хамгийн багадаа 2 дахин өссөн зүй тогтол бий. Харин энэ удаа түүх давтагдах болов уу?

Screenshot 2024 04 05 192528

Биткойны айдас болон шуналын индекс юуг илтгэдэг вэ? 

Айдас болон шуналын индекс нь хөрөнгө оруулагч нарт шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг индекс билээ. Өөрөөр хэлбэл хэт шуналтай үед Биткойн маш их эрэлттэй байгаа гэсэн үг бөгөөд энэ нь Биткойны үнэ өөрийн үнэ цэнээсээ хэт өндөр үнэлэгдэж байж болзошгүй ба ашгаа аван  гарахад тохиромжтой цаг үе гэж үздэг.

2024 оны 3 сарын 14-нд буюу шинэ дээд цэг тогтоосон өдөр Биткойны айдас болон шуналын индекс 88% буюу хэт шуналтай гэсэн үзүүлэлт нь 2021  оны 2 сарын 21-ээс хойших хамгийн дээд түвшин бөгөөд бөгөөд 3 сарын 29-ний байдлаар 80% байгаа нь хэт шунал буурч байгаа харагдаж байна.

Screenshot 2024 04 05 192612

Биткойны ханшийн нөлөө улирлын мөчлөгөөр: 

Биткойны хамгийн эрэлттэй арилжаалагддаг мөчлөг нь 1-5 сар юм. Улирлын шинжилгээнээс харахад  4-өөс 5 сард Биткойны дундаж өгөөж хамгийн их харин эсрэгээрээ 8-аас 9 сард хамгийн бага өгөөж авдаг байна.

Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар дээрх зүй тогтол дахин үргэлжилнэ гэвэл Биткойны ханш 6 сар хүртэл өсөж, харин 6-аас 10 сарын хооронд улирлын мөчлөг дагуу уналт орж ирж болзошгүй юм.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД БОДЛОГЫН ХҮҮГИЙН БУУРАЛТАД АНХААРЛАА ХАНДУУЛЖ БАЙНА

Screenshot 2024 04 05 192842

Холбооны Нөөцийн Сан (ХНС) энэ жил бодлогын хүүг хэдэн удаа бууруулахаар байна? 

2024 оны 1 сард хөрөнгө оруулагчид бодлогын хүүг энэ жил 6-7 удаа буурна гэж таамаглаж байсан бол одоо 3 булан цөөрлөө. Фьючерсийн зах зээл 6 сарын 12-ны мөнгөний бодлогын хурлаар ХНС-г бодлогын хүүг 0.25 нэгжээр буулгах магадлалыг 61%-тай төсөөлжээ.

Энэ өсөлт зах зээлд хэрхэн нөлөөлж болох вэ?

АНУ-ын эдийн засаг өссөөр байгаа нь эдийн засгийн мөчлөгөөс хамааралтай болон бага үнэлгээтэй хувьцаануудын ханшийг өсөхөд нөлөөлсөн. Харин одоо ХНС ирэх хурлаар энэхүү эдийн засгийн эрчимжилтийн улмаас бодлогын хүүг эргээд өсгөж магадгүй гэсэн сэжиг өгөх л юм бол хөрөнгө оруулагчдын айдсыг хүргэж, зах зээлд томоохон уналт авчрах эрсдэлтэй байгаа талаар Ройтерс нийтлэлдээ дурджээ.

Бодлогын хүүг буурсны дараа зах зээл хаашаа хөдөлдөг вэ?

Шинжээчид ХНС-г бодлогын хүүг бууруулмагц зах зээл дээр сүүлийн нэг жил үргэлжилсэн өсөлтийг саарч эхлэхэд цочирдохгүй байхыг анхаарууллаа.

Түүхээс харахад,

1989 оноос хойш бодлогын хүү буурмагц S&P 500 индекс 15.5% өсөж байсан бол буурснаас хойших 6 сард ердөө 5.4% л өссөн байна. Хэрвээ эхний улиралд хүчтэй өсөлт ажиглагдсан тохиолдолд 11-ээс 9 удаад нь 10 буюу түүнээс дээш хувиар өсөж байжээ.

Компаниудын санхүүгийн тайлан мөнгөний бодлогод нөлөөлж болох уу? 

Хэрвээ компаниуд сайн тайлан танилцуулаад байвал ХНС он гартал бодлогын хүүг өөрчлөлгүй, өндөр түвшинд хадгалах магадлалтай. S&P 500 компаниудын ашиг 2023 оны эцсээр өмнөх оны мөн үеэс 10.1%-иар өссөн нь таамаглаж байснаас 2 дахин илүү байсан. Иймд, тайлан цаашид сайн гарвал ХНС бодлогын хүүг 3 удаа бууруулах үндэслэлээ хамгаалахад хүндрэлтэй болно.

Дэлгэрэнгүйг мэдээллийг энд дарж авна уу.

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 10, 10:03

    МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ: ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨӨЛӨЛ