Тайлангийн улирал эхэллээ...

Домгийн шувуу үргээж тайлангийн улирал айсуй.

Screenshot 2024 04 18 195056

Тайлангийн улирал эхэллээ: Домгийн шувуу үргээж тайлангийн улирал айсуй. Энэ долоо хоногоос эхлэн дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкнууд 2024 оны 1-р улирлын тайлангаа танилцуулах гэж байна. Он гарсаар хөрөнгийн зах зээл ихээхэн өсөлттэй байсан ба энэхүү өсөлт бодитой өсөлт үү эсвэл хөөс үү гэдгийг компанийн тайлан дээрээс харж болох билээ.

Гэвч МонголдДэлхий дахинд 2024 оны эхний улирлын тайланг хүлээж байх зуур монгол 2023 оны 4-р улирлын тайлан танилцуулагдсаар л... Мэдээжийн хэрэг хөрөнгийн зах зээлийн хөгжилд тал бүрийн оролцоо чухал. Үүний адилаар аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн дэлхийгээс суралцан хурдаа нэмбэл дээрсэн.

Монос хүнс ХК тайланг шинжье: Монголын топ 20 индексийн нэг Монос хүнс ХК-ийн 2023 оны 4-р улирлын тайлан гарчээ. Тайлант хугацаанд борлуулалтын орлого 31.6 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 12%-иар нэмэгджээ мөн компанийн цэвэр ашиг 3.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 9%-иар нэмэгдсэн байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй топ компанийн хувьд санхүүгийн тайлан дажгүй шүү…

Нэмж дурдахад: 2022 онд эхлүүлсэн MFC 2.0 төслийн гүйцэтгэл 95%-тай явж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Экос усны үйлдвэрлэл 3 дахин нэмэгдэж, хүний нөөц 25%-иар өсөх төлөвтэй мөн экспортын гарц улам бүр нэмэгдэнэ гэсэн сайн мэдээнүүд үргэлжилсээр байна.

Сайны хажуугаар саар: Орлого нэмэгдэж ашиг өсөн нийт дүнгээр 4.2 тэрбум төгрөгийн дүнгээр улсад татвар төлсөн байна. Гэвч тус компанийн урт хугацаат өр төлбөр өмнөх оны мөн үеэс 667%-иар нэмэгджээ. Өрийн харьцаа нь 2.5 буюу өөрийн хөрөнгөнөөс 2.5 дахин их өр төлбөртэй байгаа бөгөөд энэхүү өр төлбөрийг дарж барагдуулах сорилттой тулгарлаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Эх Сурвалж: Ard News

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…