Tesla компани оныг хүндхэн эхлүүлээд байна...

Өнгөрсөн 7 хоногт цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла компани нийт ажилчдынхаа 10 хувийг буюу 14,000 ажилтнаа цомхотголоо.

Elon Tesla Comp Copy 1

Юу болоод өнгөрөв? Жэй Пи Морганы шинжээчдийн үзэж байгаагаар Теслагийн ажилчдын цомхотгол нь цахилгаан автомашины эрэлт буурч байгаатай холбоотой хэмээн үзсэн байна. Өнгөрсөн улирлын борлуулалт нь нийлбэр дүнгээр 386 мянган автомашин борлуулсан ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Ингэснээр Тесла компани 2020 оны 2-р улирлаас хойших автомашины борлуулалт буурсан анхны жил болсон нь олон улсын шинжээчдийн анхаарлыг ихээхэн татаад байна.

Теслагийн хувьд хар дарсан зүүд: Дэлхий даяр, ялангуяа БНХАУ-д автомашины борлуулалт удааширч байгааг олон автомашин үйлдвэрлэгчид ажигласаар байна. Учир нь БНХАУ-ын эдийн засгийн хүнд нөхцөл байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналттай холбоотойгоор ард иргэд нь дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Теслагийн хамгийн том өрсөлдөгч болох BYD-ын борлуулалт ихсэн бол Тесла компанийн борлуулалт 40 хүртэлх хувиар унасан байна. Энэ байдлаараа үргэлжилбэл төв Азийн хамгийн том зах зээлээс арчигдах ойрхон байна гэж шинжээчид үзэж байна.

Mw F O145 Musk T 20170609115115 Zh

Цахилгаан машины өртөг өндөр: Цахилгаан машин нь хийн хөдөлгүүртэй машин болон хосолсон хөдөлгүүртэй машинаас илүү үнэтэй байна. Өөрөөр хэлбэл АНУ-д зарагдсан автомашины дундаж үнэ $47,218 болсон бол цахилгаан хөдөлгүүрт автомашиных $54,021 болсон байна. Хэдийгээр цахилгаан машины үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ихэс ч зах зээлийн зарчмаар үнэ буурч байгаа ч уламжлалт машинуудтай харьцуулахад илүү үнэтэй байгаа борлуулалт буурах нэг хүчин билээ.

Гарц гаргалгаа нь: Одоогийн байдлаар цахилгаан машин үйлдвэрлэгчдэд шатахуун түгээгчдээс холдох хүсэлтэй энгийн хэрэглэгчид хэрэгтэй байна. Учир нь Тесла болон бусад компаниудын цахилгаан машин худалдаж авах гэж буй хүмүүсийн хувьд ихээхэн түгшүүр төрүүлдэг асуудал нь машинаа цэнэглэх газар олдохгүй явсаар байгаад цэнэггүй болох вий гэсэн айдас юм. Фордын гүйцэтгэх захирал Жим Фарли энэхүү асуудлыг шийдэх нь цахилгаан машины борлуулалтыг нэмэгдүүлэх дараагийн чухал алхам гэж мэдэгджээ.

Эх Сурвалж: Ard News

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…