Крипто, Хөрөнгийн зах зээлийн хамгийн сүүлийн үеийн трэндыг хэлэлцэж, санхүүгийн мэргэжилтнүүдээс мэдлэгээ тэлэхээс гадна олон сонирхолтой арга хэмжээнд хамрагдаж, төрөл бүрийн урамшуулал, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдах боломж олгохыг зорьсон Crypto Week: powered by ardcoin арга хэмжээ амжилттай болж, Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг компаниудаас 30 гаруй нь хамтран үйл ажиллагаагаа 6 хоногийн туршид нээлттэйгээр танилцууллаа.
Арга хэмжээг шинэлэг байдлаар зохион байгуулахыг зорихдоо харилцагчидтайгаа илүү ойроос, амьд харилцаа үүсгэхийг чухалчилж, Сэнтрал Тауэрын 1, 13, 17 давхруудад байрлах Ардын оффистоо нийт хувьцаа эзэмшигч, оролцогчдоо хүлээн авсан юм. Энэ үеэр хувьцаа эзэмшигч, харилцагч нар хамгийн хялбараар өөрийн хэрэгцээт мэдээллээ авч, халуун дулаан харилцаа үүсгэж, санал сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлэхийн зэрэгцээ өөрийн эзэмшдэг компанийнхаа үйл ажиллагаатай ойроос танилцсан юм.
Хувьцаа Эзэмшигчдийн Хурал:
Ардын нээлттэй хувьцаат компаниуд болон хөрөнгө оруулалтын сангууд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
Нөхөж үзэх: https://bit.ly/4dlHZWQ
Community Meetings
Ард Санхүүгийн Нэгдэл болон холбоотой компаниудын санаачилсан төсөл, хөтөлбөрүүдэд нэгдсэн харилцагчдын уулзалтууд боллоо.
Түмэн Ард - Элч нарын уулзалт
Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгыг бүтээхэд түүчээлж буй Шинэхэн Ардын Элч Баянжаргал, Ренчинбямба, Алтанзул нарт баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.
- Ардкойн эзэмшигчдийн уулзалт
- Даатгалтай, тэтгэврийн хуримтлалтай Түмэн Ард
- Хуримтлалтай Түмэн Ард
- Ардкойнтой Түмэн Ард
- Хөх Тэнгэр токен эзэмшигчдийн уулзалт
- Ардын Тэтгэврийн Сан - танилцуулга
- Mongol.net - танилцуулга
Meet the Leader
- Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоо, Экспоненшиал партнерс ХХК-ийн Гүйцэтгэх Захирал А.Азбаяр
- Ард Даатгал ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Цогбадрах, Ардын Тэтгэврийн Сан ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ц.Тайшир
- Ард Кредит ХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Сүхбаатар, Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүн, Ард Лизинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Мөнх-Од
Сонирхолтой яриа, хэлэлүүлэг
- Crypto Market Updates
- Арилжааны Стратеги
- Хасахааас - Нэмэх рүү
Ард Апп - Бүгдийг нэг дороос
Урамшуулалт асуулт, хариултын тэмцээн, Үгийг Таа тоглоом, Урамшуулалт хүрд, Ард Аппын боломжууд
АрдКидс - Хүүхдийн булан
АрдКидс аппдаа бүртгүүлээд 3 ширхэг Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа, 1,000 Ардкойн
Crypto Zone
Крипто арилжааны сургалт, Криптогийн асуулт хариултын тэмцээн, мерч хувцас хэрэглэл, Alpha Deal хонжвор, Escape Room
Хуримтлалд Хамтдаа
Хувийн санхүүгийн зөвлөмж, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх зогсоол
Ухаалаг Хөрөнгө Оруулагч
Хөрөнгө оруулалтын зөвлөгөө авахаас гадна хөрөнгийн зах зээлийн талаарх асуулт хариултын тэмцээнд оролцох зогсоол
Ирээдүйгээ Өмчил
Тэтгэврийн хуримтлалын танилцуулга, асуулт, хариултын тэмцээн
Ирээдүйгээ Даатга
Даатгалын бүтээгдэхүүний танилцуулга, асуулт, хариултын тэмцээн
Тэрбумтан зогсоол
Ардын Тэрбумтан тоглоом, 6/42 Лотто
Сэтгэгдлүүд (1)