Дэлхийн хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС)-ийн зах зээл 2022 онд $66.3 их наядын үнэлгээтэй байсан бол Spherical Insights олон улсын зах зээлийн судалгааны байгууллагын тооцооллоор 11.2%-ийн жилийн дундаж өсөлттэйгөөр 2032 он гэхэд $191.8 их наядад хүрнэ гэж дүгнэжээ.
Тус байгууллагын 2022-2032 оны зах зээлийн урьдчилсан тооцоог товчхон хүргэе.
1. Дэлхийд хамтын ХОС-ийг нээлттэй, хаалттай гэсэн хоёр төрөлд хуваадаг. Тэгвэл нээлттэй хамтын ХОС нь илүүтэйгээр давамгайлж нийт орлогын 78.6 хувийг эзэлнэ.
2. Хөрөнгө оруулагчдыг төрлөөр нь хувь хүн ба институц гэж хуваадаг бөгөөд хувь хөрөнгө оруулагч болон жижиг дунд бизнесүүд зах зээлд хүч түрэн орж ирнэ.
3. Хамтын ХОС нь банк, хөрөнгө оруулалтын зөвлөх, шууд борлуулалт, брокер дилер болон бусад аргаар борлуулагддаг. Шууд борлуулалт 37.2%-иас дээш хувийг эзэлж орлогын хамгийн том хувийг бүрдүүлнэ.
4. Хөрөнгө оруулалтын стратегийн хувьд хувьцааны хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна.
5. Хойд Америк зах зээлийн 41.8%-иас дээш хувийг бүрдүүлнэ. Түүнчлэн Европын зах зээл хурдацтай өсөхөөр байгаа нь дотроо олон улстай тус зах зээлийн төрөл бүрийн зохицуулалтын орчинтой холбоотой. Тэр дундаас Люксембург болон Ирланд улсууд зохицуулалтын хувьд хамгийн таатайд тооцогджээ.
Эцэст нь хамгийн анхдагч санхүүгийн хэрэгслүүдийн нэг болох хамтын хөрөнгө оруулалтын сангийн орчин Монгол улсад 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар бий болсон бол анхны хамтын ХОС нь 2020 онд байгуулагдаж байжээ.
Дэлгэрэнгүйг: https://ardnews.beehiiv.com/p/0517
Сэтгэгдлүүд (0)