АНУ-ын хэрэглээний үнийн индекс 2021 оноос хойших хамгийн бага өсөлтийг үзүүллээ.

Эдийн засаг: Өнгөрсөн долоо хоногт гарсан эдийн засгийн шинэ мэдээллүүдээс хамгийн онцлох нь инфляц 4 сард буурсан үзүүлэлттэй байгаа нь юм. Оны эхний 3 сарын инфляцын таагүй мэдээнүүдийг үл харгалзан Холбооны нөөцийн сан (ХНС) хүүгээ бууруулах нөхцөлийг бүрдүүллээ.

Br History of the Fed Funds Rate

Хэрэглээний үнийн индекс 4 сарын байдлаар хүнс, эрчим хүчний үнэ тогтворгүй байгаа ч өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар өссөн байна. Энэ нь 2021 оны 4 сараас хойших хамгийн бага өсөлт юм. Сар бүр хэрэглээний үнийн индекс 0.3 хувиар өссөн нь сүүлийн зургаан сарын хугацаан дахь анх удаагийн өмнөх сарын мөн үеэс удааширсан өсөлттэй үзүүлэлт боллоо. Хэрэглээний үнийн индексийн бууралтад нөлөөлсөн хүчин зүйлс:

~ Хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сараас 0.2 хувиар буурсан нь сүүлийн нэг жилийн анхны бууралт юм.

~ Дөрөвдүгээр сард эрүүл мэндийн даатгал болон автомашины даатгал гуравдугаар сартай харьцуулахад удаан өссөн байна.

~ Өнгөрсөн 7 хоногт гаргасан тусдаа тайланд өнгөрсөн сард хэрэглэгчдийн зарцуулалт тогтвортой байсныг харуулжээ.

Шинжээчид: Инфляцын түвшин буурна гэдэг нь энэ жил Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулахад ойртож байна гэсэн үг боловч энэ нь хэрэгжих эсэх нь ирэх сарын хэрэглээний үнийн индексийн тайлангаас шалтгаална. Гэсэн хэдий ч шинжээчид 2024 ондоо багтаан 2 удаа хүүгээ бууруулна гэж таамаглаж байгаа бөгөөд эхний хүүгийн бууралт 9 сараас эхлэх таамаглалтай байна.

Инфляц буурахад юу нөлөөлж байна вэ? Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр, инфляцыг бууруулахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Үүнд: орон сууцны түрээсийн үнэ болон байгалийн хий нь үнийн өсөлтийн 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа юм. 4 сард байгалийн хийн үнэ 2.8 хувиар өссөн нь сүүлийн үеийн нефтийн үнийн өсөлт нөлөөлсөн байна. Мөн орон сууцны нэмүү өртөг нэмэгдсэн ч түрээсийн үнэ сүүлийн хоёр жилийн хугацаанд хамгийн бага хурдтай өссөн нь эдийн засагчдад үнэ буурах хандлагатай байгааг харуулж байна.

Дэлгэрэнгүйг: https://ardnews.beehiiv.com/p/0517

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…