Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ?

Бид энэ удаагийн нийтлэлээрээ Хөрөнгө оруулалтын сан гэж юу болох дотроо ямар төрлүүд байдаг талаар дэлгэрэнгүй хүргэж байна.

Хөрөнгө оруулалтын санг ерөнхийдөө хамтын ба хувийн гэж 2 ангилдаг. 

  1. Хувийн санд стратегийн хөрөнгө оруулагчид ихэвчлэн хөрөнгө оруулдаг.
  2. Харин хамтын сангууд нь олон нийтэд нээлттэй байдаг буюу хүссэн хүн хөрөнгө оруулж болдог. 

Тэгвэл хамтын сан нь хаалттай (closed-end) ба нээлттэй (open-end) гэсэн 2 төрөлтэй. 

  1. Хамтын нээлттэй санд иргэд хүссэн үедээ хүссэн хэмжээгээр хөрөнгө оруулж, эсвэл хөрөнгөө татаж болно.
  2. Хамтын хаалттай санд харин шинээр хөрөнгө оруулагч болж орох боломжгүй ба хөрөнгөө IPO дээрээс босгож тэр л хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа удирддаг. Хамтын хаалттай сангууд хөрөнгийн бирж дээр листлэгдсэн байдагаараа ялгаатай юм.

Тэгвэл яагаад Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах ёстой вэ гэж үү?

Та ирээдүйнхээ төлөө санаа зовдог л бол хөрөнгө оруулалтын сан таны санхүүгээ дэмжих хэрэгслүүдийн нэг байх ёстой. Бүх өндөгөө нэг сагсанд бүү хий гэдэг шиг хөрөнгөө өсгөх олон төрлийн арга бий. Жишээлбэл үл хөдлөх хөрөнгө авах. Гэхдээ энэ нь ч мөн адил судалгаа шинжилгээ, зах зээлийн ойлголт зэрэг шаардагддаг. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын санг сонгох нь бүх судалгаа шинжилгээ буюу hard work-ийг өмнөөс тань хийчихдэг баг хамт олныг ашиглах буюу outsource хийнэ л гэсэн үг. Энгийнээр мэддэг, чаддаг, туршлагатай хүмүүсээр хөрөнгөө өсгүүлэх нэг арга юм. 

Хөрөнгө оруулалтын санг тайлбарласан жишээг хүргэж байна.

Нэг тосгонд нэгэн мундаг тогооч байжээ. Чадвар ур ухаан нь байвч амттай хоолоо хийх орц нь олддоггүй, жоохон ядуухан хүн байж. Гэтэл нэг өдөр хүмүүст мэргэн санаа төрж айл бүр өөрсдөдөө байгаа багахан илүү гарсан төмс ногоо, мах луувангаа барьж ирээд тогоочид өгчээ. Тогооч цугларсан бүх хүнсний бүтээгдэхүүнээр амттай сайхан хоол хийж айл бүрт өгсөн орцных нь хэмжээтэй тэнцэх хоол өгчээ. Хөрөнгө оруулалтын сан яг л үүнтэй адил юм. 

Хэрхэн, яаж ХОС-д хөрөнгө оруулах вэ гэж үү?

Та бүхэн Ард Аппын хөрөнгө оруулалт цэсээр дамжин ХОҮС буюу Хөрөнгө Оруулагч Үндэстэн Санд хөрөнгө оруулах боломжтой.

ХОҮС буюу Хөрөнгө Оруулагч Үндэстэн Сан нь мөн л зах зээлд анхдагчдийн нэг бөгөөд 2022 онд үүсгэн байгуулагдсан хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан юм. 

Сангийн хөрөнгө оруулалтын бодлого нь дотоод болон гадаадын эрсдэл бага өндөр өгөөж хүлээгдэж буй хувьцаанд хөрөнгө оруулах юм. ХОҮС-ийн бүтээгдэхүүн буюу нэгж эрхийг та бүхэнд танилцуулъя.

Нэгж эрх гэдэг нь хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалтын санд оруулсан хөрөнгийг өмчлөх эрхийг гэрчилдэг үнэт цаас юм.

Харилцагч ХОҮС нэгж эрхийг авснаар хүссэн үедээ багцын өсөлтөөс өгөөж хүртэх боломжтой. Багц (хөрөнгө оруулалтын багц) нь олон нийтээс татан төвлөрүүлсэн мөнгийг сангийн менежер буюу мэргэжлийн хүн удирдан ямар хувьцаа, бонд, үнэт цаас гэх мэт хөрөнгө оруулалтын хэрэгслүүд рүү хэрхэн хуваарилах вэ гэдгийг харуулна. Жишээлбэл: 

Screenshot 2024 05 31 115059

Хувь хүн өөрөө өөрийнхөө хөрөнгийг хэдийг нь юу руу хийх вэ гэдгээ шийдээд явж болно. Гэхдээ энэ нь асар их туршлага мэдлэг, цаг хугацаа шаардсан ажил байдаг учраас эрсдэлээ хуваарилж чадахгүй, цаг завгүй хүмүүст мэргэжлийн хүн, зөвшөөрөл бүхий байгууллагаар хөрөнгөө удирдуулаад ашигаа хүртээд явсан нь амар байдаг. 

Photo 2024 05 31 12 52 45

Хувь хүмүүст мөнгөө өгөөд өсгүүлэх гэхээр төлбөр өндөр, найдвартай эсэх нь эргэлзээтэй. Мөнгийг нь аваад алга болчих вий гэсэн айдас ард иргэдэд байдаг. Энийг СЗХ-д бүртгэлтэй мэргэжлийн байгууллага Хөрөнгө Оруулалтын Сан гэдэг бүтээгдэхүүнээрээ шийдээд өгч байгаа юм.

ХОҮС-ийн онцлог, ялгарал:

- Хөрөнгө оруулалтын багц 

- Жилийн дундаж өгөөж (16.9%)

- Банкны хадгаламж 13.7%-иас өндөр өгөөж 

- Төрөлжүүлэлт буюу эрсдэлийн менежмент

 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…