Монголын Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ₮11.8 их наядад хүрч ДНБ-ний 17.1 хувьтай дүйцэж байна

Дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2024 оны I улиралд ₮11.8 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлтийг үзүүлж байгаа юм.

Дотоодын үнэт цаасны нийт арилжааны дүн сүүлийн таван жилийн дээд түвшиндээ хүрлээ. МХБ дээр 2024 оны I улиралд нийт ₮204.9 тэрбумын үнэт цаас арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 2.4 дахин, 2020 оноос 21.4 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Нийт хувьцааны арилжаа ₮128.5 тэрбумд хүрсэн нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 13.4 дахин, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4 дахин өсжээ. 

Screenshot 2024 06 04 164248Дотоодын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2024 оны I улиралд ₮11.8 их наядад хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлтийг үзүүлж байгаа юм. Харин хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 1.0 хувь байна.

 

Биржийн бус зах зээл байгуулагдсанаас хойш ₮2.6 их наядыг бүртгэжээҮүнээс ₮1.9 их наядыг татан төвлөрүүлсэн бол 2024 оны I улиралд ₮178 тэрбумын өрийн хэрэгслийг бүртгэж, ₮207.2 тэрбумыг татан төвлөрүүлжээ.

Screenshot 2024 06 04 164441

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр он гарснаас хойш нийт 127 удаагийн ₮2.4 их наядын арилжаа явагдсан бөгөөд үүнээс 68 удаагийн арилжаагаар 5.2 сая тонн нүүрсийг ₮2.3 их наядаар, 59 удаагийн арилжаагаар 0.4 сая тонн төмрийн хүдэр болон баяжмалыг ₮95 тэрбумаар тус тус арилжаалжээ.

БНХАУ, Хонг Конг, Сингапур нь Монгол Улстай хамгийн их уул уурхайн бүтээгдэхүүн худалдан авах хэлцэл хийсэн орнууд юм.  

Дэлгэрэнгүйг: Ard News

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…