ББСБ-ын тоо өссөн ч харилцагчдын тоо 2024 оны I улиралд өмнөх жилийн мөн үеэс 15.4 хувиар өсөж 4.5 сая болжээ. Харин зээлдэгчдийн тоо 38.9 хувиар өсөж 1.8 саяд хүрсэн нь нийт хөрөнгийн хэмжээ ₮5.1 их наядад хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 их наядаар буюу 36.7 хувиар, 2020 оны I улирлаас 184.9 хувиар өсөхөд нөлөөлжээ.
ББСБ-уудын нийт орлого өмнөх оны мөн үеээс 46.3 хувиар өсөж ₮378.1 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг нь 46.5 хувиар өсөж 145.9 тэрбумд хүрсэн байна.
Чанаргүй зээл буурав. ББСБ-ын салбарын онцлох сайн мэдээ нь чанаргүй зээлийн хэмжээ ₮282.0 тэрбум хүрч нийт зээлд эзлэх хувь нь 6.9 болсон явдал юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.1 нэгжээр буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Тэгвэл Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.6 хувиар өсөж ₮582.3 тэрбумд хүрсэн байна.
Мандал даатгалын салбарын нийт хөрөнгөд эзлэх хувь 2.3 пунктээр өсөж 17 хувьд хүрсэн. Түүний араас Үндэсний давхар даатгал орж байгаа ч тэдний нийт хөрөнгөд эзлэх хувь өмнөх оны мөн үес 1.3 пунктээр буурч 11.7 хувьд хүрсэн байна. Харин гуравт Миг даатгал байгаа ба тэдний нийт хөрөнгөд эзлэх хувь 0.1 пунктээр мөн л буурч 8.5 хувьд хүржээ. Ард Даатгалын хувьд 0.7 пунктээр өсөж 8.1 хувьд хүрсэн юм.
Даатгалын компаниуд нийт ₮107.8 тэрбумын даатгалын хураамж төвлөрүүлсэн ба түүний 32.7 хувь буюу ₮35.2 тэрбумыг давхар даатгалын хураамжид зарцуулсан байна.
Даатгалын компаниудын цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 123.7 хувиар өсөж ₮8.3 тэрбумд хүрсэн ч тэдэнд тулгамдаад буй асуудал нь валютын ханшийн эрсдэл юм. Даатгалын компаниудын дийлэнх нь гадаад улсад давхар даатгуулдаг тул сүүлийн гурван жилийн хугацаанд 1 жилд дунджаар ₮57.4 орчим тэрбумыг гадаад улсруу шилжүүлжээ.
Даатгалын нягтрал 2023 онд ₮115,405 болж 2022 онтой харьцуулахад 31.4 хувиар тус тус өссөн байна. Даатгалын нягтралыг ангиллаар нь авч үзвэл, нэг хүнд ногдох ердийн даатгалын хураамж 31.5 хувиар өсөж ₮114,479 болсон бол урт хугацааны даатгалын хураамж 16.5 хувиар өсөж ₮926 хүржээ.
Дэлгэрэнгүйг: Ard News
Сэтгэгдлүүд (0)