Европын төв банк 5 жилийн дараа анх удаа бодлогын хүүгээ буурууллаа

Европын төв банк урт хугацаанд өсгөсөн бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулж 3.75 хувь болгон, бодлогын хүүг өсгөсөн түүхэн хугацаан цувралыг эргүүллээ.

Онцлох нь: Европын төв банк урт хугацаанд өсгөсөн бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулж 3.75 хувь болгон, бодлогын хүүг өсгөсөн түүхэн хугацаан цувралыг эргүүллээ. Европт Швейцар, Шведийн төв банкнууд өнгөрсөн сард бодлогын хүүгээ бууруулсан ба Европын төв банк 6 сарын эхээр бодлогын хүүгээ бууруулна гэж хатуу мэдэгдээд байсан билээ. Цаашдын бодлогын хүүгийн шийдвэрүүд нь эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлахаа мэдэгдэв.

Skynews European Central Bank 5841483

Бодлогын хүүгийн бууралт нь хөрөнгө оруулагчид болон дэлхийн эдийн засгийн хувьд чухал мөч юм. Энэ нь сүүлийн үеийн мөнгөний бодлогын эргэлтийн цэг болж, зээлийн өндөр өртөгтэй тулгараад байгаа өрхүүд, өртэй засгийн газар, хөрөнгө оруулалтаа хазаарласан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэх дохио болж байна. ХНС-аас өмнө бодлогын хүүгээ бууруулах нь Еврогийн доллартой харьцах ханшийг сулруулж, импортын бараа, үйлчилгээний үнийг өсгөх эрсдэлтэй хэдий ч хүүгээ бууруулахгүй хэтэрхий удаан хүлээх нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулах эрсдэлтэй юм. Бодлогын хүүгээ бууруулснаар АНУ болон Европын хооронд зээлийн зардлын одоо байгаа зөрүүг нэмэгдүүлж байгаа ба богино хугацаанд Европын өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой юм.

Хөрөнгө оруулагчид хөрөнгийн болон валютын зах зээл дээр голлон эргэлддэг дэлхийн томоохон төв банкнуудын хоорондын хүүгийн зөрүүг анхааралтай ажигласаар байна. ХНС ирэх долоо хоногт болох мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ 5.25-5.5 хувийн хооронд барих төлөвтэй байгаа ба хэрвээ ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээвэл еврогийн доллартой харьцах ханшийг сулруулж, импортын өртгийг өсгөж, евро бүсийн инфляцыг өсгөх эрсдэлтэй байна. Энэ нь богино хугацаанд эдийн засагт эерэг нөлөө үзүүлж болох хэдий ч урт хугацаанд ОХУ болон Украины мөргөлдөөний улмаас эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шокоос гараагүй байсан Евро бүсийн хувьд дахин хүнд цохилт болох эрсдэлтэй.

Эцэст нь: Сүүлийн хоёр жилийн хугацаанд бодлогын хүү огцом өссөн хэдий ч АНУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа нь нотлогдсон. Харин 2022 оны сүүлчээс хойш эдийн засаг нь ихээхэн зогсонги байдалд орсон Европ бүсийн хувьд бодлогын хүүгээ өндөрт барих нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөлөхөөс сэргийлж бодлогын хүүгээ бууруулсан ба дараа долоо хоногт мөнгөний бодлогын хурлаа хийх ХНС болон Английн төв банкнуудын бодлогын хүүгийн шийдвэр нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.

Дэлгэрэнгүйг: Ard News

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…