АНУ-ын инфляф буурсан ч, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулахыг хүссэнгүй

Эдийн засагчид аа! Өнгөрсөн долоо хоногт Холбооны нөөцийн сан инфляцын мэдээ болон мөнгөний бодлогын хурлын үр дүнг танилцууллаа.

Screenshot 2024 06 18 175648

Гайхах зүйл бол ХНС мөнгөний бодлогын хурлаар хуралдахдаа бодлогын хүүгээ 23 жилийн хугацаан дахь дээд түвшинд буюу 5.25%-5.5%-д тогтвортой байлгасан хэвээр байна. Энэ нь ХНС бодлогын хүүгээ бууруулахад тун нухацтай хандаж байгаагийн нэг илрэл бөгөөд ХНС-ын дарга Жером Пауэлл "инфляц мэдэгдэхүйц буурсан ч бодлогын хүүгээ бууруулж эхлэхэд хэтэрхий өндөр хэвээр байна" гэсэн ба оны эхэнд 3 удаа бодлогын хүүг бууруулна гэсэн таамагтай байсан хэдий ч оны эцсээс өмнө нэг удаа л бодлогын хүүгээ бууруулахаа мэдэгдэв.

Холбооны нөөцийн сангийн (ХНС) мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө... Бараа үйлчилгээний зардлын хэмжүүр болох хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн буюу шинжээчдийн төсөөллөөс буурсан нь хөрөнгийн зах зээлд өсөлтийг үзүүлсэн бөгөөд NASDAQ 100 индекс 1.5 хувиар өсөж шинэ дээд амжилт тогтоосон бол, S&P 500 индекс 0.9 хувийн өсөлт үзүүлж мөн адил бүх цаг үеийн шинэ дээд түвшинд хүржээ.

Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) буурахад: Хүнсний үнэ 2023 оны тавдугаар сараас ердөө 1 хувиар өссөн бол шатахууны үнэ өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөн ч 4-р сараас 3.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн бол орон сууцны үнийн өсөлт том асуудал хэвээр байсаар байна.

Эцэст нь: ХНС-ын мөнгөний бодлогын хурал 7 сард болох юм. Ихэнх шинжээчид 9 сард болох мөнгөний бодлогын хурлаар 6 сарын ХҮИ-ээс хойш 3 сарын тайлангийн үр дүнгээр шийдвэрээ гаргах өндөр магадлалтай байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сүүлийн мөнгөний бодлогын хурал учир хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байх нь зүй ёсны хэрэг биз ээ.

Дэлгэрэнгүйг: Ard News

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…