БНХАУ дэлхийн худалдааны хэлбэрийг өөрчлөх боломжтой юу?

БНХАУ-ын экспортын хүчтэй өсөлт нь үйлдвэрлэгчид худалдааны хязгаарлалт буюу татварын нэмэгдэл хэрэгжиж эхлэхээс өмнө тээвэрлэлтээ хурдасгах болсонтой холбоотой юм.
 

Screenshot 2024 06 20 152812

Европын холбооны мэдэгдэл: Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Европын комисс татварын эсрэг мөрдөн байцаалтын үр дүнд Хятадын цахилгаан автомашинд 17.4 хувиас 38.1 хувь хүртэл татвар ногдуулахаа мэдэгдлээ. Тус мэдэгдэлдээ, Хятадын цахилгаан автомашины өртөг бүхэлдээ шударга бус татварын системтэй. Өөрөөр хэлбэл хэтэрхий хямд өртөгтэй цахилгаан автомашин Хятадаас импортлох нь Европын Холбооны үйлдвэрлэлд тодорхой урьдчилан таамаглаж болохуйц хохирол учруулах аюул заналхийлж байна хэмээн татвар ногдуулах шийдвэр гаргасан нь БНХАУ дэлхийн худалдааны хэлбэрийг өөрчлөхөд хүргэв үү?

5a03f74d5124c9eb7dd5b171

БНХАУ дэлхийн худалдааны хэлбэрийг өөрчлөх үү? БНХАУ-ын экспортын хүчтэй өсөлт нь үйлдвэрлэгчид худалдааны хязгаарлалт буюу татварын нэмэгдэл хэрэгжиж эхлэхээс өмнө тээвэрлэлтээ хурдасгах болсонтой холбоотой юм. Тухайлбал, Хятадаас АНУ-д хийсэн экспорт сүүлийн хоёр жилийн хандлагаас үл хамааран 5 сард 3.6 хувиар өссөн байна. Гэвч Хятад улс баруунд бага, Зүүн өмнөд Ази, Латин Америкт илүү их бараа экспортолж байгаа бөгөөд энэ оны эхний таван сарын байдлаар Зүүн өмнөд Ази руу хийсэн экспорт хоёр жилийн өмнөх мөн үеэс 12 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ Хятад улс АНУ руу экспортолсон бүтээгдэхүүнээ 17 хувиар бууруулсан байна. Энэ нь зарим талаараа Хятадын компаниуд Вьетнам, Мексик зэрэг улсуудаар дамжуулан худалдааны чиглэлээ өөрчилсөнтэй холбоотой байж болох юм.

Хятад улс ч гэсэн шинэ зах зээл хайж байна. Барууны хориг арга хэмжээ тус улсыг бусад улс оронтой хийх худалдааны ихэнх хэсгийг таслан зогсоосноор сүүлийн хоёр жилийн хугацаанд ОХУ-руу хийх экспорт 70 хувиар өсжээ. Хятад улс хийн түлшээр ажилладаг автомашиныг ОХУ-руу тээвэрлэж байгаа нь дотоодын зах зээл дээр цахилгаан автомашин руу хурдан шилжсэний улмаас хийн түлшээр ажилладаг автомашины хүчин чадал хэтэрсэнтэй холбоотой юм.

Гэхдээ хамгийн чухал нь Хятад улс өмнөхөөсөө өөр төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна! Морган Стэнлигийн мэдээлснээр цахилгаан автомашин, батарей, нарны хавтан, боловсорч гүйцсэн чип зэрэг нь шинэ сегментүүд бөгөөд өнгөрсөн онд Хятадын нийт экспортын 8.5 хувийг эзэлж байсан бол таван жилийн өмнөх 4.5 хувийг эзэлж байв. Эдгээр экспортын бүтээгдэхүүнүүд нь ногоон шилжилт болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх технологийг бий болгоход шаардлагатай ч АНУ болон Европын холбоо эсэргүүцсээр байна. Гэсэн хэдий ч боломжийн үнэтэй хятад барааг орлого багатай олон оронд хүлээж авах боломжтой. Fenabrave дилерийн холбооноос мэдээлснээр Бразилын цахилгаан болон эрлийз автомашины борлуулалт 2023 онд бараг хоёр дахин өссөн бөгөөд Хятадын BYD брэндийн цэвэр цахилгаан автомашины борлуулалтын талаас илүү хувийг эзэлж байгаа бол Хятадын бусад автомашин үйлдвэрлэгчид хосолсон хөдөлгүүртэй автомашины борлуулалтаараа тэргүүлжээ.

Дэлгэрэнгүйг: Ard News

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…