Канадын газрын тос олборлогч компаниуд ганцхан жилийн дотор эрчим хүчний салбарын тэргүүлэх компаниудын эгнээнд орлоо

Газрын тосны элс нь Канадын газрын тосны үйлдвэрлэлийн чухал хэсэг бөгөөд 2023 онд дотоодын нийт үйлдвэрлэлийн 58 орчим хувийг газрын тосны элсэнд үйлдвэрлэсэн байна.

Screenshot 2024 07 05 205526

Канад: 164 тэрбум баррель нөөцтэй Канадын газрын тосны элс нь манай гараг дээрх хамгийн том газрын тосны ордуудын нэгд тооцогддог. Канад улс газрын тосны нөөцөөрөө Венесуэл, Саудын Арабын дараагаар орж байна. Газрын тосны элс нь Канадын газрын тосны үйлдвэрлэлийн чухал хэсэг бөгөөд 2023 онд дотоодын нийт үйлдвэрлэлийн 58 орчим хувийг газрын тосны элсэнд үйлдвэрлэсэн байна.

Нефть-элс үйлдвэрлэгчид сүүлийн нэг жилийн хугацаанд эрчим хүчний салбарт тэргүүлэгч компаниудын тоонд багтаж байна. Канадын дөрвөн том газрын тос олборлогч компанийн хувьцааны зах зээлийн үнэлгээ сүүлийн 12 сарын хугацаанд дунджаар 37 хувиар өсөж, АНУ-ын эрчим хүчний томоохон компаниудын индексээс 19 хувиар илүү байна.

Бүх зүйл үргэлж өсөлттэй байдаггүй. Нефть-элсний байгууламжууд нь асар их хэмжээний урьдчилгаа зардал шаарддаг, ашиглалтад өндөр өртөгтэй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүгээр ч зогсохгүй Канадын газрын тос дамжуулах хоолойн хүчин чадал нэмэгдсэний улмаас үйл ажиллагаа нь саармагжих ч тохиолдол байдаг байна. Энэ нь газрын тосны бизнесээс илүүтэйгээр элсний олборлолтоос олон тэрбум доллар цуглуулах нөхцөлийг бүрдүүлдэг ба Канадын газрын тосны элс нь Америкийн хурдацтай хөгжиж буй занарын өндөр өртгийг бууруулагч гол хүчин зүйлүүдийн нэг аж.

Тэгвэл энэ оны 5 сарын 1-ээс эхлэн Транс уулын хоолойг өдөрт 590,000 баррелиарын хүчин чадалтай болгож өргөтгөсөн нь хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлж Канадын экспортыг олон жилийн турш дэмжихэд хангалттай байх ёстой гэж S&P Global Commodity Insights мэдээлэв. Wood Mackenzie эрчим хүчний судалгааны фирмийн тооцоогоор Канадын нефтийн элсний нэг баррель ашиглалтын зардал сүүлийн таван жилд 19 орчим хувиар буурсан байна. Энэ нь цаашид ашиглалтын зардал буурч экспортод гаргах нефтийн элсний тоо нэмэгдэх нь ашигт ажиллагаанд эергээр нөлөөлөх хүлээлттэй байна гэв.

Урт хугацаандаа:  2023 оны байдлаар дэлхийд нийт борлуулагдсан автомашины талаас илүү хувийг цахилгаан автомашины борлууллалт эзэлсэн. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар цахилгаан автомашины борлуулалт нь нефтийн зах зээлд сөргөөр нөлөөлөх ба 2026 оны эцэс гэхэд WTI газрын тосны үнэ 10 доллар буюу 19 хувиар буурах магадгүй гэсэн прогнозтой байгаа хэмээн мэдэгдээд байна. Газрын тосны акулуудын үнэлгээ нэмэгдсэн ч ирээдүйн эрэлт хомсдох эрсдэл ойртсоор л…

Дэлгэрэнгүйг: Ard News

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…