АНУ болон Монгол Улсын 2024 эхний хагасын хөрөнгийн зах зээлийн өгөөж хэд байв?

Монголын хөрөнгийн зах зээлийг ТОП-20 индексээр авч үзвэл сүүлийн 12 жилийн хугацаанд оны эхний хагаст дунджаар 0.3 хувиар өссөн байна.

Screenshot 2024 07 09 172523

АНУ-ын хөрөнгийн зах зээл, ялангуяа S&P 500 индексийг авч үзвэл энэ жилийн хагас хүрэхэд 15%-ийн өгөөжийг өгчээ. Энэ нь сүүлийн 35 жилийн доторх долоо дахь хамгийн сайн эхлэлүүдийн нэг байсан ба S&P 500 индекс энэ жил 30 гаруй удаа шинэ дээд түвшин тогтоожээ.

Эхний хагас жилд эрчтэй өсөх нь дараагийн хагаст эрчээ алдана гэсэн үг биш юм. Тухайлбал 11 жилийн хугацаанд оны эхний хагаст хувьцаанууд 10 гаруй хувийн өсөлтийг үзүүлсэн ба дундаж бүтэн жилийн өгөөж нь 29%-тай байв.

Хоёрдугаар хагасын төлөв: Хөрөнгийн зах зээлд үндсэн суурь дэмжлэг их байгаа хэдий ч эхний хагасын өсөлтийг хоёрдугаар хагасад давтан хүлээхээргүй байна. Гэсэн хэдий ч ХНС бодлогын хүүг бууруулах мөн компанийн ашиг нэмэгдэх хүлээлттэй байгаагаас үзэхэд нэмэлт өсөлтийн боломж сайн байна. Энэ хүлээлт нь 2024 оны өсөлтөд аль хэдийнээ шингэсэн байж магадгүй, хөрөнгө оруулагчид оны үлдсэн хугацаанд өөдрөг байх шалтгаанууд байгаа ч илүү бага өсөлт хүлээх хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.

Screenshot 2024 07 09 172557

Топ 20 индекс: Монголын хөрөнгийн зах зээлийг ТОП-20 индексээр авч үзвэл сүүлийн 12 жилийн хугацаанд оны эхний хагаст дунджаар 0.3 хувиар өссөн байна. Харин сүүлийн хагаст дунджаар 12.8 хувиар өссөн нь хөрөнгийн зах зээл ихэвчлэн сүүлийн хагас жилд өсөлтөө үзүүлдэг байх нь. 2024 оны эхний хагаст ТОП-20 индекс 7 хувиар өссөн нь 2021 оноос бусад жилүүдээс илүү байхаас гадна сүүлийн хагаст нэмэлт өсөлт үзүүлж магадгүй зүй тогтол ажиглагдаж байна.

Хоёрдугаар хагасын төлөв: Монгол Улсын эдийн засаг 2024 оны эхний хагаст эдийн засаг 7 хувиар өсөж, инфляц монгол банкны зорилтот түвшинд хадгалагдсаар байгаа нь өндөр бодлогын хүүг бууруулах хөшүүрэг бүрдэн бодлогын хүүг 13 хувиас 11 хувь болгон буурууллаа. Бодлогын хүүг бууруулснаар зээлийн хүү болон хадгаламжийн хүү буурдаг жамтай. Цаашлаад бондын өгөөж буурах нь хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл рүү татах нэгэн хөшүүрэг болох биз ээ. Түүхэн хугацаанаас харвал ТОП-20 индекс сүүлийн 12 жилийн хугацаанд хоёрдугаар хагаст 12.8 хувиар өссөн зүй тогтол нь компаниудын эхний хагасын тайлангийн хүлээлтээс хамаарч өндөр өсөлтийг үзүүлэх боломж би болоод байна.

Дэлгэрэнгүйг: Ard News

 

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…