Хиймэл оюун ухаанаар тэжээгддэг хувьцаанууд хар нүхэнд оров уу?

Хамгийн их алдагдлыг чип хийх тоног төхөөрөмжийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч Нидерландад төвтэй ASML компани хүлээлээ.

Screenshot 2024 07 23 181507

Уолл Стритийн хагас дамжуулагчийн индекс өнгөрсөн долоо хоногт 500+ тэрбум долларын алдагдалтай ажилласан нь 2020 оноос хойших хамгийн муу өдөр (Nasdaq 100 индексийн 2022 оноос хойших хамгийн муу өдөр) болж өнгөрлөө.

Энд юу болоод байна? Байдений засаг захиргаа Хятадын чипийн үйлдвэрлэлийг цаашид шахах зорилгоор гадаадын шууд бүтээгдэхүүний дүрэм хэмээх экспортын хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа юм. Энэ нь үндсэндээ АНУ-ын холбоотон орнууд БНХАУ-руу АНУ-ын технологийн бүтээгдэхүүний түүхий эдийн экспортыг хязгаарлах боломжийг олгодог бөгөөд энэ нь чипийн салбарын томоохон тоглогчдыг айдаст автуулаад байгаа юм.

Түүнчлэн экс ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Блүүмбергт өгсөн ярилцлагадаа "Тайвань улс бидэнд батлан хамгаалахын төлөө мөнгө төлөх ёстой" гэж хэлсэн нь Хятад арал руу дайрвал АНУ тусламж үзүүлэх нөхцөл тавьж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлэв. Тайвань нь хиймэл оюун ухааныг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд TrendForce-ийн мэдээлснээр, энэ жил дэлхийн дэвшилтэт чипийн үйлдвэрлэлийн 66 хувийг Тайванаас гаргах төлөвтэй байна.

Тэгээд хэн алдагдал хүлээв? Хамгийн их алдагдлыг чип хийх тоног төхөөрөмжийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч Нидерландад төвтэй ASML компани хүлээсэн бөгөөд хувьцааны ханш нь 13 хувиар унасан байна. CNBC-ийн мэдээлснээр ASML компанийн удирдлагууд Байдены хязгаарлалтыг таамаглаж байсан ба энэ нь ASML-ийн бизнест хүндрэл учруулж болзошгүй тул компанийн 2-р улирлын борлуулалтын 49 хувь нь Хятадад хийгдсэн нь цэвэр ашигт нөлөөлөх нөлөөлөл зөөлөн тусах байх хэмээн мэдээлэв.

Мөн Apple, Nvidia зэрэг аваргуудын түнш дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч болох Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC) Трампын тайлбарын дараа Тайваньд 2.4 хувийн уналттай, АНУ-д 8 хувийн уналттай хаагдсан байна. Nvidia ханш 6.6 хувиар унасан бол, Apple, Microsoft, Amazon, Alphabet зэрэг Big Tech компанийн хувьцаанд цохилт нь зөөлөн тусжээ.

Эцэст нь: Байден Хятадын чипийн хандалтыг хязгаарласаар л... Гэвч тэрээр АНУ-ын экспортын хяналтаас болж зах зээлийн үнэлгээгээ 130 тэрбум доллароор алдсан нь АНУ-ын чип үйлдвэрлэгчдийг уурлуулахгүй өнгөрөөж чадахгүй нь мэдээж. Энэ ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн нөлөөлөх бол?

Эх Сурвалж: Ard News

Сэтгэгдлүүд (0)

    Холбоотой нийтлэлүүд

    featured
    2024 оны 02 сарын 20, 03:02

    Ard News

    featured
    2024 оны 03 сарын 18, 10:28

    Банкны салбар 2023 онд 23%-иар тэлжээ.

    featured
    2024 оны 03 сарын 26, 08:48

    ЭКСПОРТ: ЭКСПОРТЫН ӨСӨЛТ СҮҮЛИЙН 2 ЖИЛ ЭРЧИМТЭЙ БАЙНА

    featured
    2024 оны 04 сарын 5, 11:41

    БИТКОЙНЫ ХУВААЛТ ОЙРТСООР Л…