Шинэ дээд амжилт: Өнгөрсөн долоо хоногт S&P 500 индекс 0.6 хувиар өсөж энэ оны 38 дахь дээд амжилтаа тогтоов. Мөн аж үйлдвэрийн шилдэг 30 компанийг багтаадаг Dow Jones индекс 743 нэгж буюу 1.8 хувиар өсөж бүх цаг үеийн дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Энэ нь 2023 оны 6-р сараас хойших нэг өдрийн хамгийн өндөр өсөлтийг харууллаа. Харин Nasdaq индекс 0.2 хувиар өссөн байна.
Хөрөнгө оруулагчид оны эхний хагаст өсөлтөөрөө тэргүүлж байсан хиймэл оюун ухаанд суурилсан технологийн томоохон компаниудын хувьцаанаас аж үйлдвэр болон дутуу үнэлэгдсэн жижиг компаниуд гэх мэт харьцангуй хугацааны хоцрогдолтой өсөлт үзүүлдэг компаниуд руу шилжиж байгаатай холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн манлайлал аажмаар өөрчлөгдсөөр л...
Үүний нэг жишээ нь: Бага үнэлгээтэй компанийн хувьцаануудыг багтаасан Russell 2000 индекс 3.5 хувиар өсөж, тав дахь дараалсан дээд амжилтаа үзүүлэв. Dow Jones Market Data-ийн мэдээлснээр, бага үнэлгээтэй компаниудыг багтаасан индекс нь сүүлийн долоо хоногийн арилжааны өдөр Nasdaq индексээс 11 орчим нэгж хувиар илүү гарсан нь 2020 оны 12 сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
Хөрөнгийн захын чиглэл зах зээлийн бууралттай сегментүүд рүү шилжсэн нь инфляцын түвшин буурах үед Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулж эхэлнэ гэсэн итгэл нэмэгдэж байгааг харуулж байна. CME группийн FedWatch-ийн мэдээлснээр, хөрөнгө оруулагчдын бодлогын хүүг бууруулах магадлал ойролцоогоор 73 хувьтай байгаа нь 9 сард бодлогын хүү буурах магадлал бараг тодорхой боллоо хэмээн мэдэгдэв.
Эх Сурвалж: Ard News
Сэтгэгдлүүд (0)