AARD: Цэвэр ашиг +139%: 2023 оны эхний хагаст 3.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тус компанийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 139%, он гарснаас хойш 1,247% өсөж ₮2.5 тэрбум хүржээ. Үүнд хөрөнгө оруулалтын орлого өмнөх оны мөн үеэс 43%-иар өсөж ₮2.7 тэрбум болсон нь голлон нөлөөллөө. Мөн нийт хөрөнгө оруулсан болон хамаарал бүхий 44 компанийн ашигт ажиллагаа болон нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэж байгаа нь групп компанийн ашигт ажиллагаанд эергээр нөлөөлсөн байна.
Онцлох хэлцэл 1: 2024 оны эхний хагас жилд Хөвсгөл ХК нэрийг Ард Инвестмент групп ХК болгох асуудлыг баталж тус компанийн дор Тэнгэрлэг Медиа групп ХК, Крипто Үндэстэн ХК, Улаанбаатар ҮЦБ гэх мэт компаниудыг шилжүүлэн гүйцэтгэх захирлаар Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ын дарга Ч.Ганхуяг захирал ажиллахаар болсон байна.
Онцлох хэлцэл 2: Зөвхөн даатгалын үйл ажиллагаа дагнан явуулах холдинг компани явуулах зорилгоор Өндөр Хаан ХК-ийн дор Ард Тэтгэврийн Данс ХХК-ийг шилжүүлсэн ба Ард Даатгал ХК-ийг 2-р хагаст шилжүүлэхээр төлөвлөж ажиллаж байгаа юм байна. Зөвхөн даатгалын салбарыг сонирхдог стратегийн хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор даатгалын компаниудаа өрх тусгаарлах болжээ.
Ард цар хүрээгээ улам тэлсээр: Ард Санхүүгийн Нэгдэлийн хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж буй Ард Аппын 5.0 төсөл амжилттай нэвтрэн эхний хагаст нийт 1.1 сая хэрэглэгчидтэй болж зөвхөн Ард Аппаараа дамжуулан ₮45.5 тэрбумын цахим зээл, 2.2 сая гүйлгээ, ₮10 тэрбумын хувьцааны арилжаа болон ₮18 тэрбумын хадгаламжийг татан төвлөрүүлэн цар хүрээгээ улам тэлсээр байна. 2024 онд Ард Аппдаа хүссэн банкны картаа холбох боломжийг бий болгож буй бөгөөд гадаадын улс оронд аж төрдөг элэг нэгт монголчууддаа гадаадын банкны картаа холбон хөрөнгө оруулалт хийх, хувьцаа, бонд, даатгал, цахим зээлийн үйлчилгээ авах боломжуудыг бий болгох юм.
Хөрөнгийн захын өнгө: MSE:AARD тикертэй арилжаалагддаг Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа 2024 оны эхний хагаст 16%-ийн уналттай байсан хэдий ч эхний хагасын тайлан эерэг гарсантай холбоотой сүүлийн долоо хоногт хувьцааны ханш 5.5%-ийн өсөлтийг үзүүллээ. Юу ч гэсэн компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч хөрөнгө оруулсан охин компаниудын ашиг нэмэгдсээр л… Харин хувьцааны ханш хэрхэх бол?
Дэлгэрэнгүйг: Ard News
Сэтгэгдлүүд (0)