Ардкойн нь блокчэйн технологид суурилсан төвлөрсөн бус урамшууллын оноо юм. Бусад урамшууллын онооноос хэрэглэгч худалдан авалт, үйлчилгээ бүрээс ардкойны урамшууллын оноо цуглуулж, ардкойноороо худалдан авалтаа хөнгөлүүлэх боломжтойгоороо давуу талтай. Ардкойн нь бусад хөрөнгө рүү хөрвөх чадвартай гэдгээрээ онцлогтой.
Худалдан авалт, үнэнч байдлаасаа цуглуулсан оноо нь олон талын нэмэлт боломжуудыг танд олгоно.
Ард Апптай хэн бүхэн гүйлгээ хийхдээ, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа болон худалдан авалт тутмаасаа ардкойны урамшууллын оноог авч, цуглуулах боломжтой. Ардын мерчант байгууллагуудаас худалдан авалт хийхдээ Ардын QR кодыг Ард Аппаар уншуулан төлбөрөө төлөхөд үнийн дүнгийн 10 хүртэл хувиар урамшуулал олгох бөгөөд ардкойноо ашиглан худалдан авалтынхаа 50 хүртэлх хувьд хөнгөлөлт эдлэх боломжийг мөн олгодог.
Ардкойн эзэмшигчид урамшуулал авах, хөнгөлүүлэхээс гадна цуглуулсан ардкойны хэмжээнээс хамаарч Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн үйлчилгээг онцгой нөхцөлөөр авах боломжтой.
Ардкойны энэ жилийн зорилго бол хэрэглэгчдэдээ өдөр тутмын худалдан авалт тутмаасаа ардкойн цуглуулах боломжийг бий болгох, түүнчлэн бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг ардкойны экосистемд нэмэх юм. Ардкойнтой тансаг зэрэглэлийн болон спорт хувцас, электрон бараа, онлайн дэлгүүр, цэцэг, гоо сайхны зэрэг 70 гаруй мерчантууд нэгдсэн бөгөөд цаашдаа хүрээгээ тэлж хүнс, кофе шоп гэх мэт өдөр тутмын хэрэглээ бүрээсээ ардкойн урамшууллын оноогоо цуглуулах боломжийг хэрэглэгчдэдээ олгоно.
Ардкойнтой хэрэглэгчдэд зориулан ардкойн барьцаалсан зээлийг зах зээлд ун удахгүй нэвтрүүлэх юм. Ардкойнтой хэрэглэгчдэд зээлийн скоринг нэмэгдэх зэрэг олон боломжуудыг мөн шинээр бий болгож байгаа юм. Мөн тун удахгүй ардкойн Solana сүлжээг дэмжин ажиллах бөгөөд ардкойны бүх гүйлгээ, урамшуулал блокчэйнээр дамжин нээлттэй болж буйгаараа онцлогтой.
Яг одоо тат: https://onelink.to/anjn5f
Сэтгэгдлүүд (0)